m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.27 05:37
134
АНУ-д цасан шуурга гамшигийн хэмжээнд хүрчээ

АНУ-ын Бостон, Нью-Иорк, Филадельфи мужуудад даваа гаригийн оройноос цасан шуурга болж эхэлжээ.

АНУ-д цасан шуурганы улмаас 6500 нислэг цуцлагдаж, сургууль, ажил алба зогсож, Нью-Иорк хотын метро, нийтийн тээврийн үйлчилгээ хаагджээ. 

Нью-Иорк, Нью-Жерси, Коннектикат, Роде арал, Массачусетд 50 сая хүн мягмар гаригийн өглөө зузаан орсон цасан дээр гишгэсэн гэхэд эргэлзээгүй ажээ. Эдгээр мужуудад онц байдал зарлаад байгаа бөгөөд  Зүүн эрэг орчмын 6500 нислэг цуцлагдаж, даваа гаригийн  сургууль, ажил алба  зогсож, Нью-Иорк хотын метро, нийтийн тээврийн үйлчилгээ хаагджээ. Нью-Иорк хотын дарга хэдхэн цагийн дотор маш хүчтэй шуурга болсон нь анхааралгүй өнгөрч болохооргүй байгалийн гамшигт үзэгдэл байсан хэмээв. Бостон хотын нисэх буудалд даваа гаригийн оройны 19 цагт ямар ч нислэг нисээгүй байна.  Дээрх мужуудад цасан шуурганы хурд зарим газарт 129 км хүрчээ.