m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.27 05:55
56
Таксины жолооч хүчиндсэн этгээдэд 7.6 жилийн ял оноожээ

Өнгөрөгч оны есдүгээр сарын 20-ны өдөр жолооч Э-г такси үйлчилгээнд явж байхад нь Хэрлэн сумын гуравдугаар багт байрлах оршуулгын газарт хүргүүлэхээр яваад буцах замдаа Э-г зодож, хутга, автомашины түлхүүр зэргийг зэвсгийн чанартай ашиглан айлган сүрдүүлж, хүч хэрэглэн танхайрч, улмаар давтан үйлдлээр хүчиндсэн гэмт хэрэг гарсан билээ. 

Анхан шатны шүүх энэ сарын 10-ны өдөр шүүгдэгч Ц.Сансарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3-т зааснаар зургаан жил, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5.1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх нийт ялын хугацааг 7.6 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.