m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.27 06:51
1328
Төмсөөр маск хийх арга

Энэ маскийг хуурай, хэвийн, холимог арьстай бүсгүйчүүд тавихад тохиромжтой бөгөөд арьсыг цайруулж, залуужуулах үйлчилгээтэй. Энэ маскыг өнжөөд нэг удаа тавих ба нэг удаадаа 20-30 минут тавина.

Маскыг бэлтгэхдээ цэвэрлэсэн нэг ширхэг төмсийг сүүнд чанаж нухна. Дараа нь халуун бүлээн хэвээр байгаа хольцыг нүүр хүзүүндээ тавина. Дараа нь бүлээн усаар угааж маскаа арилгана. Энэ маскыг тогтмол тавьснаар арьс торгомсог болж, царайны өнгө сэргэдэг.

Мөн дунд зэргийн төмсийг хальстай нь чанаж цэвэрлэн жижиг ширхэгтэй үрэгчээр үрж 1 ширхэг өндөгний шар уураг 1 халбага ургамлын тос эсвэл оливын тос, нэг амны том халбага сүү нэмж сайтар хутгаад нүүр болон хүзүүндээ түрхэнэ. Маскаа арилгахдаа буцалсан бүлээн усаар угаана. Нөлөөг нь сайжруулахын тулд бүлээсгэсэн шар айргаар угааж болно.