m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.27 07:07
37
НҮБ-ын суурин төлөөлөгчид цол тэмдэг гардууллаа

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх Нэгдсэн үндэстний байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч хатагтай Сезин Синаноглугийн Онцгой байдлын салбарт оруулсан  хувь нэмрийг нь үнэлж Онцгой байдлын албаны “Тэргүүний ажилтан” тэмдгээр шагнасныг өнөөдөр гардуулж өглөө.

Цол тэмдэгийг гардуулах үеэр Шадар сайд У.Хүрэлсүх Онцгой байдлын ерөнхий газар нь НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудтай харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх гадаад улс, оронд зохион байгуулагдаж буй хурал, чуулган, сургалт, семинар, дасгал сургуульд албан хаагчдыг хамруулах, Монгол Улсад хурал, чуулган, сургалт семинар, дасгал сургууль зэргийг хамтран зохион байгуулсаар ирсэнд талархаж байдгаа илэрхийлэн ОБЕГ-аас нийт 5 албан хаагч НҮБ-ын Гамшгийн үнэлгээ, зохицуулалтын баг (UNDAC)-ийн гишүүд болсоныг  цохон тэмдэглэсэн юм.  

 

Шадар сайдын хувьд өөрийн эрхлэх асуудлын хүрээнд гадаад харилцаагаа өргөжүүлэх, стратегийн түншлэлээ бэхжүүлэх үр өгөөжтэй олон уулзалт, хэлэлцээрүүдийг Монгол Улсын Шадар сайдаар томилогдсоноосоо хойш хийж бодитой ажил хэрэг болгосоор байгааг Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.