m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.27 07:13
54
Фидель Кастро Куб-Америкийн харилцааны талаар мэдэгдэл хийжээ.

Кубын удирдагч асан Фидель Кастро урт хугацааны турш чимээгүй байсны эцэст АНУ-тай харилцаагаа сэргээх өөрийн орны чухал шийдвэрийг гаргах үеэр улс төрд эргэн ирж мэдэгдэл хийжээ. Тэрээр Гаванын их сургуулийн оюутнуудад уншсан захидалдаа “Би АНУ-ын бодлогод итгэлгүй байна. Гэхдээ энэ нь маргааныг энх тайвнаар шийдвэрлэхээс татгалзана гэсэн үг биш юм. Бид дэлхий дахины улсуудтай найрамдалт харилцаатай байхыг эрхэмлэдэг” хэмээжээ.  Куб- АНУ хоёр өнгөрсөн долоо хоногт дээд хэмжээний хэлэлцээр хийсэн бөгөөд ийнхүү өчигдөр хэдий хүнд өвчтэй ч улс орондоо санаа нь зовсон удирдагч асан мэдэгдэл хийсэн байна.