m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.27 07:27
30
“Учралын эгшиг” тоглолтын талаар мэдээлэл хийнэ

Дуучин Д.Эрдэнэцэцэгийн олны хүртээл болгосон “Учралын эгшиг” дууг дахин эгшиглүүлж, олны сонорыг мялааж яваа залуу дуучин Э.Болор-Уянга бие даасан тоглолтоо энэ сарын 30-нд “River sounds” амьд хөгжмийн клубт зохион байгуулахаар төлөвлөжээ. Дуучин маань тоглолтоороо 28 жил олны дунд эгшиглэсэн “Учралын эгшиг” дуунд хүндэтгэл үзүүлэхийн сацуу шинэ уран бүтээлүүдээ танилцуулж, сонсогчидтойгоо нэг оройг өнгөрүүлэх юм.

Тэрбээр тус тоглолтынхоо талаар мэдээлэл өгөхөөр хэвлэлийн бага хурал зарлалаа. Хурал маргааш буюу нэгдүгээр сарын 28-ны 12:00 цагт МҮОНРТ-ын Олон Нийтийн Мэдээллийн төвд болох бөгөөд МУГЖ Б.Сарантуяа, МУГЖ Д.Жаргалсайхан, МУГЖ Б.Долгион нар оролцох юм.