m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.27 07:31
48
Хөлбөмбөгөөс болж британичуудын 1/4 нь ажлаа хийдүүлжээ

Их Британид явуулсан социологийн судалгаагаар “Бразил 2014” ДАШТ-ий үеэр хөдөлмөр эрхэлдэг дөрвөн англи хүн тутмын нэг нь хөлбөмбөгөөс болж ажлаа хийдүүлсэн нь тодорхой болжээ. Тодруулбал дээрх хүмүүсийн 23 хувь нь ээлжийн амралтаа авч, 28 хувь нь ажлаа тасалж, 20 хувь нь толгой өвдлөө гэж, 19 хувь нь аль нэг хамаатан садан нь нас барсан хэмээх шалтгаануудаар ажилдаа яваагүй байна. Мөн машин эвдэрсэн, хүүхэд өвдсөн, ус алдсан гэсэн шалтаг тоочсон хүмүүс ч цөөнгүй байгаа аж.