m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.27 08:36
75
Агаарын зайд нэвтрүүлэх шинэ технологийн талаар зөвлөлдөж байна

Монгол Улсад үзүүлэлтэд тулгуурласан навигаци хэрэгжүүлэхтэй холбогдуулан агаарын навигацийн үйлчилгээний оролцогч талуудын зөвлөлдөх ажлын уулзалт өнөөдөр Улаанбаатар хотноо эхэллээ.

Манай улсын иргэний нисэхийн байгууллага нисэхийн аюулгүй ажиллагааг сайжруулах, дэвшилтэт тоног төхөөрөмж, арга аргачлалыг нэвтрүүлэх, оролцогч талуудын ашиг сонирхолд нийцсэн агаарын зайг зохион байгуулах томоохон хэмжээний төсөл, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж эхлээд байна.

Үүний нэг нь Монгол Улсын агаарын зайд үзүүлэлтэд тулгуурласан навигацийг нэвтрүүлж, үр ашигтай агаарын замуудыг нээх явдал аж. 

Үүний нэг нь Монгол Улсын агаарын зайд үзүүлэлтэд тулгуурласан навигацийг нэвтрүүлж, үр ашигтай агаарын замуудыг нээх явдал аж. Энэ чиглэлээр хамтран ажиллахаар өнгөрсөн онд ИНЕГ-аас Олон улсын иргэний нисэхийн байгууллагатай “Хамтын ажиллагааны санамж бичиг”-ийг байгуулж, Монгол Улсын агаарын зайд үзүүлэлтэд тулгуурласан навигацийг нэвтрүүлэх төлөвлөгөөг гарган үе шаттай хэрэгжүүлж байна.

Уг ажлын хүрээнд ИНЕГ-аас “Чингис хаан”, Мөрөн нисэх буудлуудад PBN-ээр нислэг үйлдэх журмыг шинээр боловсруулж, эдгээр нисэх буудлын газрын баталгаажуулалтын төслийг Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Ази Номхон далайн бүсийн дэд төвийн мэргэжилтнүүдтэй хамтран хийж гүйцэтгээд байгаа юм.  

Олон улсын иргэний нисэхийн байгууллага болон Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбооны төлөөлөл оролцож буй энэ удаагийн уулзалтаар ИНЕГ-аас боловсруулсан PBN-ийг нэвтрүүлэх төлөвлөгөө, шинэ нислэгийн журмууд болон агаарын замын төслийг танилцуулах бөгөөд олон улсын мэргэжилтнүүдийн санал, хүсэлт, зөвлөгөөг тусган сайжруулсны үндсэн  дээр агаарын тээвэрлэгчдэд илүү тааламжтай, эдийн засгийн үр ашигтай агаарын замуудыг бий болгох гол зорилготой юм.

Өнөөдрийг хүртэл ашиглаж ирсэн уламжлалт технологи хоцрогдож байгаа учраас сансрын навигацид тулгуурлан агаарын замуудыг чиг шулуун болгож, олон улсын нислэгийн замуудыг PBN-д тулгуурласан агаарын зам болгох эхлэлийг тавихаар ИНЕГ ажиллаж байгаа юм. 

    Монгол Улс агаарын замдаа шинэ технологи нэвтрүүлэх энэ ажилд чухал нөлөөтэй бас нэг үйл явдал өнгөрсөн онд болж, ИНЕГ-аас ХБНГУ-ын Агаарын навигацийн үйлчилгээний байгууллагатай хамтран ажиллахаар болсон. 

Монгол Улс агаарын замдаа шинэ технологи нэвтрүүлэх энэ ажилд чухал нөлөөтэй бас нэг үйл явдал өнгөрсөн онд болж, ИНЕГ-аас ХБНГУ-ын Агаарын навигацийн үйлчилгээний байгууллагатай хамтран ажиллахаар болсон. Монгол Улс бол Ази, Европыг холбосон агаарын хөдөлгөөний хамгийн тохиромжтой цэг буюу хамгийн богино зайд байрладаг. Шанхай, Бээжин, Сөүл, Хонконгоос эхлэлтэй Европ руу төгсөж буй болон мөн Европоос эхлэлтэй эдгээр хотууд руу төгсгөлтэй нислэгүүдийн хамгийн богино замд байрладаг учир Европын улсууд ялангуяа германы тал их сонирхдог аж.