m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.27 08:39
33
Пакьяо-Мэйведер нарын тоглолтыг зууны тулаантай зүйрлүүлэв

Боксын нэртэй тоймчдын нэг Майкл Баффер удахгүй зөвшилцөлд хүрч магадгүй байгаа WBO-гийн хагас дунд жингийн аварга Филиппиний Мэнни Пакьяо, олон холбооны аваргын бүсийг эзэмшдэг, ганц ч удаа ялагдаж үзээгүй Флойд Мэйведер нарын тулааныг тэсэн ядан хүлээж байгаа аж. Тэрбээр уг “зодоон”-ыг өнгөрсөн зууны тулаанаар нэрлэгдсэн Мохаммед Али, Жо Фрейзер нарын анхны тоглолттой зүйрлүүлж байна. “Энэ тоглолт боксын түүхэн дэх хамгийн өндөр бооцоотой тулаан болохоос гадна тус спортын хөгжилд зүйрлэхийн арга нөлөөтэй. Яг л домогт Мохаммед Али, Жо Фрейзер нарын анхны тоглолт дэлхий дахины анхаарлыг татсан шиг” хэмээн өгүүлжээ.