m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.27 08:48
38
Сүхбаатар аймаг: МХГ-ын үйл ажиллагаатай танилцлаа

Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газар МХЕГ-ын дарга Д.Батмөнх, санхүү аж ахуйн хэлтсийн дарга н.Батсүх нар ажиллалаа. Тэрбээр 2014 оны үйл ажиллагаатай танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх ажлууд, 2015 оны төсөв болон олны дунд эргэлзээтэй байсан Хяналтын тухай хуулийн талаар тодорхой шийдвэрүүдийг танилцууллаа. Мөн ажилчдын тулгамдаж буй асуудлууд болон санал бодлыг сонсож хариулт өгсөн юм. Эцэст нь тус аймгийн үйл ажиллагааг сайн гэж дүгнээд, Мэргэжлийн хяналтын байгууллагын үнэт зүйл бол Улсын байцаагч юм гэдгийг онцлон чин үнэнч, шударга ажиллахыг санууллаа.