m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.27 08:49
28
Чөлөөтийнхөн Франц, Австрид болох тэмцээнд оролцоно

Франц улсын нийслэл Парис хотын "Роберт Шарпантье" спортын ордонд 2015 оны нэгдүгээр сарын 31-нээс хоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд уламжлалт олон улсын тэмцээн гурван төрлөөр болно. Энэхүү гран-при тэмцээнд ОУХМ Э.Нарангэрэл /”Хангарьд” клуб, 48 кг/, П.Орхон /”Алдар” спорт хороо, 55 кг/, С.Бямбацэрэн /”Аврагч” спорт хороо, 58 кг/, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд /”Алдар” спорт хороо, 63 кг/ нар оролцохоор болжээ. Дасгалжуулагчаар эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч Б.Батбаяр, шүүгчээр олон улсын шүүгч Л.Нямчулуун явна. Дашрамд сонирхуулахад тус тэмцээнээс 2006 онд ОУХМ Г.Наранчимэг алтан медаль хүртэж байжээ. 

Чөлөөтийнхөн үүний дараа хоёрдугаар сарын 2-6-нд “Insep” олимпийн бэлтгэлийн төвд олон улсын хамтарсан цугларалт оролцоод хоёрдугаар сарын 6-7-нд Австрийн Вольфурт хотод болох “Flatz Austria Open” олон улсын тэмцээнд оролцох ажээ.