m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.27 08:50
47
Дорнод аймагт сургалт боллоо

 Шилэн дансны тухай хуулийг  энэ сарын 01-ээс эхлэн дагаж,  мөрдсөнтэй холбогдуулан бэлтгэл ажлыг хангах, “Мэдээллийн ил тод байдлыг хангах, сурталчлах журам”-ыг мөрдөх, цахим хуудсанд мэдээлэл оруулах, байгууллагуудын жагсаалтыг гаргах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд байгууллагын дарга, эрхлэгч нарт сургалт боллоо. Сургалтыг Төрийн сангийн төлөөлөгч Н.Баярмаа Иргэний танхимд зохион явуулсан. Сургалтад Шилэн дансны тухай хууль, журам, нэгдсэн цахим хуудсанд мэдээлэл хэрхэн оруулах, ямар мэдээллийг ямар хугацаанд оруулах, цаашид анхаарах асуудлаар харилцан санал солилцлоо.