m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.27 08:56
32
Хурд хэтрүүлсэн 117 зөрчил бүртгэгджээ

Замын хөдөлгөөний удирдлагын төв 2015 оны нэгдүгээр сарын 01-26-ны өдөр “Замын хөдөлгөөний дүрэм” зөрчсөн 4661 иргэнд гэрийн хаягаар нь торгуулийн мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн байна. Харин өчигдөр буюу нэгдүгээр сарын 26-нд гэрлэн дохионы зөрчил 46, хурд хэтрүүлсэн 117 зөрчил бүртгэгджээ. Жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо болзошгүй ослоос урьдчилан сэргийлж замын хөдөлгөөний дүрмээ биелүүлэн соёлтой оролцоорой гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.