m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.27 09:02
36
Дорнод аймгийн дашбалбар сумын тэргүүлэгчдийн анхдугаар хурал болов

Дорнод аймгийн Дашбалбар сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны анхдугаар хуралдаан 2015 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр 85,7 хувийн ирцтэйгээр Иргэний танхимд хуралдав. Тэргүүлэгчдийн хурлыг өргөтгөсөн хэлбэрээр хийж хуралд ИТХ-ын ажлын албаны дарга М.Гансүх, Хэсгийн төлөөлөгч Э.Түвшинтөгс, Номинт багийн Засаг дарга Г.Ганцогт, Иргэний танхимын ажилтан Ц.Жаргалмаа нар оролцов. Хурлаар:

1. Сумын 2014 оны гэмт хэргийн ажлын мэдээлэл. /Хэсгийн төлөөлөгч/

• Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх.

• Архидалт.

• Замын хөдөлгөөний аюулгүй байдал.

2. Төрийн шагналд зарим хүмүүсийг өргөн мэдүүлэх тухай гэсэн 2 асуудлыг хэлэлцэв.

Тэргүүлэгчдийн хурлаас:

1. Малын хулгайтай тэмцэх ажлыг сайжруулахад:

• Хэсгийн төлөөлөгчид хурлаас гарсан саналыг үндэслээд малын хулгайтай тэмцэх, хулгайг илрүүлэх чиглэлийн ажил зохион байгуулах асуудлыг боловсруулж сумын ГХУСАЗСЗөвлөлд оруулах.

• Цагдаа суманд мал, мах авдаг ченжүүдийн бүртгэл хөтлөх.

• Ченжүүдээр мал, мах худалдаж авхад хэрэгжүүлэх журам зааврын заалтыг мөрдөн хэрэгжүүлж, мал мах худалдан авсан тухай бүртгэлийг бүрэн хөтлүүлж, цагдаад хянуулж малын гарал үүслийн гэрчилгээг авч хэвшүүлэх. /Малын толгой, арьс, шийр/ Энэ заалтыг хэрэгжүүлээгүй нөхцөлд торгох.

• Сумын цагдаа, зам дагуух бусад сумдын цагдаа нартай холбогдож мэдээлэл дамжуулж, авч хамтарч ажиллах.

• Иргэд малын хулгайн талаарх мэдээллийг цаг тухайд нь цагдаа, төрийн байгууллагад мэдээлэх.

2. Монгол Улсын төрийн дээд шагналаар шагнуулахаар тодорхойлогдсон 24 хүний тодорхойлолтыг аймгийн Засаг дарга, ИТХ-ын Тэргүүлэгчдэд уламжлахаар тус тус шийдвэрлэв.