m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.27 09:15
47
Ж.Батзандан нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж байхыг хүслээ

Өргөдлийн байнгын хороо дүрмээ шинэчилэх болон 2015 оны ажлын төлөвлөгөөгөө батлах зорилгоор хуралдлаа. Байнгын хорооны гишүүд шинэчилсэн дүрэмд нилээдгүй өөрчлөлт оруулах нь зүйтэй хэмээн үзэж санал солилцлоо.

Санал асуулгын явцад УИХ-ын гишүүн Ж.Батзандан Өргөдлийн байнгын хороо 2015 оныг хариуцлагын жил болгон, тодорхой асуудлаар нээлттэй хэлэлцүүлэгийг тогтмол хийж байхыг хүслээ. Тэрээр хэлэхдээ Өргөдлийн байнгын хороо иргэдтэй хамгийн ойр ажилладаг байх ёстой. Тиймээс асуудлыг хурдан шуурхай шийдвэрлэхийн тулд байнгын хороо нээлттэй хэлэлцүүлэгийг тогтмол  хийж олон түмний саналыг сонсож байх нь зүйтэй хэмээсэн юм.