m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.27 14:57
39
36.2 сая еврогийн санхүүжилтийг олгоно гэв

Сангийн сайд Ж.Эрдэнэбат Их Британиас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Кристофер Чарльз Стюарт, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Герхард Тийдеманн нарыг тус тус хүлээн авч уулзсан байна.

Тус уулзалтын үеэр хоёр улсын хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хүрээнд цаашид гадаадын хөрөнгө оруулагч нарыг татаж, олон улсын тавцанд Монгол Улсын зах зээлийн талаар эерэг сурталчилгааг явуулах нь чухал ач холбогдолтойг хоёр тал онцлон тэмдэглэсэн аж. Түүчнлэн хоёр улсын хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэх талаар санал солилцжээ.

Мөн Монгол-Германы хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хүрээнд 2015-2016 онуудад нийт 36.2 сая еврогийн санхүүжилтийг “Эрчим хүчний үр ашиг”, “Ашигт малтмалын нөөцийн тогтвортой менежмент”, “Биологийн олон янз байдал” гэсэн гурван тэргүүлэх чиглэлийн 12 төсөл, хөтөлбөрт олгох талаар Тийдеманн онцлон тэмдэглэв.

36.2 сая еврогийн санхүүжилтийг олгоно гэв

Монгол-Их Британийн хамтын ажиллагааны хүрээнд Их Британи Улсаас томоохон хөрөнгө оруулагч компаниудыг Монгол Улс руу татах, гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээг тэлэх боломжуудыг хоёр талаас судлан, хамтарч ажиллах харилцан сонирхол байгаа гэдгийг онцлов.