m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.27 15:50
69
Шинжээчдийн төсөөллөөс дөрөв дахин бага гарчээ

Монголын банкны холбооноос өнгөрсөн оны III улирлын банкны аж үйлдвэрийн судалгааг тоймлон гаргасан байна. Тус тайланд дурдсанаар мөнгөний нийлүүлэлт дэх хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгөний эзлэх хувь шинжээчдийн төсөөлснөөс хоёр орчим пунктаар бага байгаа нь банкны салбарын хөрөнгө татах үйл ажиллагаа илүү сайн байгааг илэрхийлж байна. Мөн энэ нь иргэдийн банкинд итгэх итгэл илүү нэмэгдэж байгааг илэрхийлж байгаа гэж шинжээчид үзжээ.

Шинжээчдийн төсөөллөөс дөрөв дахин бага гарчээ

Түүнчлэн мөнгөний нийлүүлэлтэд эзлэх гадаад валютын харилцах, хадгаламжийн жин 4.7 пунктаар өсч, 30.0 хувьд хүрсэн байна. Мөн банкны салбарын шинжээчид тайлант улирлын нийт активын жилийн өсөлтийг дунджаар 59 хувь байхаар төсөөлж байсан боловч Монголбанкнаас гаргасан статистик мэдээллээр 15 хувь болж, шинжээчдийн төсөөллөөс дөрөв дахин бага гарсан байна.