m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.27 15:57
72
20.2 сая төгрөгийн гүйлгээ хийгджээ

Монголын хөрөнгийн биржийн энэ сарын 27-ны өдрийн үнэт цаасны арилжаагаар 23 хувьцаат компанийн нийт 3.599 ширхэг хувьцаа, мөн Засгийн газрын 12 долоо хоногийн хугацаатай 202.750 ширхэг жижиглэнгийн үнэт цаас арилжигдаж 20.287.683.231 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.  
 
Энэ өдөр “II” ангилалд 22 компанийн 2.989 ширхэг хувьцаа арилжигдсан бол “III” ангилалд нэг компанийн 610 ширхэг хувьцаа арилжигдсан байна. Тус арилжаагаар "Монгол мах экспо" ХК-ийн үнэт цаас хамгийн их буюу 1120 ширхэг үнэт цаас 2.717.285 төгрөгөөр арилжигдсан бол "Гутал" ХК-ийн 483 ширхэг үнэт цаас 5.313.000 төгрөгөөр арилжигдсан аж.
 
Мөн Засгийн газрын 12 долоо хоногийн хугацаатай 202.750 ширхэг жижиглэнгийн үнэт цаас арилжигдаж, 20.275.000.000 төгрөгийн гүйлгээ хийгджээ.

20.2 сая төгрөгийн гүйлгээ хийгджээ

Түүнчлэн ТОП-20 индекс 14,416.40 нэгж болж 0.04 хувиар буурсан үзүүлэлттэй байна.