m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.31 16:21
156
"Хулгайлагдсан нь" киноны жүжигчин загасчлах дуртай нэгэн гэнэ

"Хулгайлагдсан нь" киногоороо алдаршсан Холливудын нэрт жүжигчин Уильям Жон Нисон нь Ирландын жүжигчин бөгөөд Оскар, БАФТА болон Алтан бөмбөрцөгт тус тус нэр дэвшиж Алтан бөмбөрцөгийг гурван удаа авч байсан бөгөөд кино урлагийн түүхэнд Лиам Нисон гэх нэрээр үлдсэн байна. Тэрээр Шиндлерийн бүртгэл (1993) Оскар Шиндлерийн, Майкл Коллинз (1993) Майкл Коллинз, Харанхуйн хүн (1990) Пейтон Уэслейкийн, Зовлон (1992) Жан Вальжаны, Оддын дайн (1977-2005) Квай-Гон Жинний, Кинси (2004) Альфред Кинсигийн, Бэтмэн эргэн ирсэн нь, (1993) болон Харанхуйн хүлэг баатрын сэргэлт (2012) Ра'с аль Гулийн, Нарниагийн он тооллын бичиг (2005-2010) цувралын Аслан зэрэг алдарт дүрүүдийг бүтээсэн юм.

"Хулгайлагдсан нь" киноны жүжигчин загасчлах дуртай нэгэн гэнэ

Мөн тэрээр хамгийн хүндлэл хүлээсэн жүжигчнээр удаа дараа шалгарч байсан юм. Түүнчлэн тэрээр загасчлах тун дуртай нэгэн аж. Хөвгүүдтэйгээ кино үзэж, хөл бөмбөг тоглодоггүй тэрээр харин загасчлахгүйгээр нэг ч өдөр болж чаддаггүй гэнэ. Тэрээр өөрийн эхнэр Наташа Ричардсоныг нас барснаас хойш Холливуд дахь тансаг амьдралаа орхин усанд ихэнх цагаа өнгөрөөх болсон нь түүнийг энэхүү сонирхолд нь хөтлөх гүүр болсон байна.

Энэ тухайгаа "Contract music" шоу нэвтрүүлгийн үеэр дурдсан бөгөөд олон улсын загасчдын холбооноос эрхлэн явуулдаг үйл ажиллагааг алгасалгүй ордог гэдгийг ойр дотныхон нь хэлж байсан аж.

Харин түүний энэхүү сонирхолд гэр бүлийнхэн нь тийм ч дуртай биш гэнэ. Учир нь түүнийг гэр бүлдээ, хоёр хүүдээ цаг заваа зарцуулдаг байгаасай гэж хүсдэгээ илэрхийлж байжээ.