m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.12 05:48
241
Цуврал-37 Арван настай хүү гэмт хэрэгтнүүдийг хөнөөсөн түүх

ЦЕГ-ын дарга асан, хошууч генерал Д.Сандаг-Очир Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн дарга байхдаа онц ноцтой хэргийн араас хэрхэн хөөцөлдөж, ямар хугацаанд илрүүлсэн талаараа ийн ярьсан юм.

1985 оны хавар цагдаагийн байгууллагд бусдад хүчиндүүллээ гэх нэгэн эмэгтэй иржээ. Тэр шөнө мөн нэгэн машин байрныхаа гаднаас алдагдсан гэх мэдээлэл ирэв. Хэргийг шалгах  явцдаа гурван залуу машин хулгайлж, гэмт хэрэг үйлдсэн болохыг төвөггүй мэдлээ. Хэргийн талаар хохирогч эмэгтэй ийн мэдүүлэг өгчээ. Эмэгтэй үеийн бүсгүйчүүдтэй наргин орой 22.00 цагийн үед харихаар зам дагуу гараа өргөн зогсжээ. Нийслэлд тэр үед такси ховор байсан болохоор хүмүүс бие биедээ тусалж үдэш орой ганц нэгээрээ яваа нэгнийгээ үнэ хөлсгүй хүргэдэг байсан цаг. Нэгэн машин зогсоход бүсгүй талархаад нэгдүгээр хороолол хүрнэ гээд инээв. Гурван залуу бүсгүй рүү харан инээж нэг л жигтэй байгааг халамцсан бүсгүй анзаарсангүй. Машин ховор, түгжрэл байгаагүй учир Гэсэр сүмээс хормын төдий л нэгдүгээр хороололд хүрээд ирэв. Хүүхэн гэнэт ухаан оров уу гэлтэй "Хүүе би энд бууя" гэсэн боловч  гурван залуу хаана буулгахаа бид мэдье гээд авч давхив. Хүүхэн орилоход тас хийтэл алгадаад дуугүй байхгүй бол хохчинь болно шүү гэв.

Эзгүй газар аваачаад бүсгүйг хүчирхийлэв. Тэгээд зогсохгүй ээмэг, бөгж мөнгийг нь дээрэмдээд хээр орхиод явав. Тэд хэн байсныг цагдаагийнхан тааж мэдэхэд бэрх. Болор, Эхнээ, Баяр гэх залуус удаа дараа гэмт хэрэг үйлдэн ялаа эдэлж буй. Түрүүчээсээ удахгүй суллагдах гэж байгаа юм. Хагсарсан гэмт хэрэгтнүүд үдэш гарч зугаацан шөнөдөө шоронгийн хашааг даван орсон учир хэн ч мэдээгүй юм. Өдөржин хайж сурагласан болов ч энэ хэргийн сэжүүр олдсонгүй. Аргаа бараад баахан таамаг дэвшүүлэн шалгах ажлаа эхлүүлэв. Өнөө шөнө дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэсэн таамгийг цагдаагийнхан дэвшүүлсэн нь алдас боллоо. Нөгөө гурав шөнө дунд хашаа даван гарч машин олохоор алхав. Нэг хашааны мухарт УАЗ-469 байгааг хараад учиргүй баярлалаа. Энхээ түлхүүргүйгээр машин асаахдаа гаршсан нэгэн учир унаад хотын төв рүү хөдлөв. Орой болсон учир тэдний хайж байсан хүүхэн олдохгүй байлаа. Хайж давхисаар замын хажуугаар нэгэн охин алхаж буй нь анхаарлыг нь татжээ. Түүнийг харсан гэмтнүүд шүлсээ асгаруулан авахаар болов. Болор жоохон хүүхэд байна энүүгээр яадаг юм бэ гэхэд нөгөө хоёр нь өөр хүүхэн хаанаас олох гээ вэ гэсээр түүнийг шууд машиндаа чирч оруулав. Бүсгүй "Ах аа би юу ч мэдэхгүй яах гээд байгаа юм бэ" хэмээн уйлж эхлэх нь тэр.

Охины бүх хувцсыг тайлах зуур гэнэт цагдаагийн машин улаан гэрлээ асаасаар гараад ирэв. Тэд уг суггүй зугтлаа. Далан давхрын ойролцоо очоод цагдаагийнхнаас зугтаж чадлаа. Охиныг хүчирхийлэх гэсэн боловч нэг л болж өгөхгүй болохоор зодоод тэнд нь үлдээв. Ингээд явган гүйж өөр машин олж унаад замаасаа дэлгүүр дээрэмдэн хиам, чихэр, ундаа аваад ангидаа ирлээ. Энэ гэмт хэргийн талаарх мэдээ бас л цагдаад иржээ.

Хайх ажил үргэлжилсээр. Аргаа барсан цагдаагийнхан шорон руу анхаарлаа хандуулж эхэллээ. Бүх хорих ангийн дарга нарт мэдэгдэл явуулж анхааралтай байж, харуул хамгаалалтаа чангатгахыг сануулав. Хорих ангийн харуул хамгаалалт чангарч, гэрэлтүүлэг нэмж буйг тэд анзааран шалгах ажил эхэлснийг битүүхэндээ мэдлээ. Тиймээс хэд хоног завсарлахаар шийджээ. Ингээд гурав хоносны дараа гэмт хэрэг үйлдэхийг бие нь шаардаж, ухаан жолоогүй ангийн хашаагаа даван гарав.

Хотын гудамжаар алхан машин хайж явахдаа эзэнгүй машиныг онцолж цонхыг хагалж унаад хөдлөв. Цаг орой болсон учир бүсгүй хүн олдох шинж алга. Орон сууцны дундуур явлаа. Гэтэл ахимаг насны нэг эмэгтэй тор дүүрэн зүйл барьчихсан алхаж яваа харагдав. Тэд хаалгаа онгойлгон “Эгч ээ 10 дугаар байр хаана байна” гэхэд урд талд нь байгаа. Эндээс харагдахгүй байна гэхэд нь “Та суугаад яваач. Би хүргээд өгье” гэхэд эмэгтэй "Юун сайн хүүхдүүд вэ" гээд машинд нь суув. Хотын зах руу авч давхихад эмэгтэй учрыг нь мэдэн толгойг нь эргэтэл нь алгадав. Гэмтнүүд уурлан машинаа зогсоон эмэгтэйг хүчирхийлэхийг завдлаа. Эмэгтэй хоёрыг нь мөргөлдүүлж, нэгийг нь түлхэж унаган өөртөө ойртуулах шинэ алга.

Хүч тэнхээ ихтэй нэгэн болохыг мэдсэн тэд “Хөгшин авгай” хэмээн хараасаар эмэгтэйгээс холджээ. Цагдаагийн газарт машинаа алдлаа гэх дуудлага ирээд удаагүй байтал хүчингийн хэргийн хохирогч болох шахлаа гэх эмэгтэй ирэв. Сэжигтэй энэ хэргийг хэсэг хүмүүс үйлдээд байгаа нь хэнд ч ойлгомжтой боллоо.

Хотоос холгүй байх хорих ангийн гурван хоригдол оройн тоонд байсангүй гэх мэдээлэл ирсэн ч өглөө тэд орондоо унтаж байх нь тэр. Шоронгийн хаалгаар яаж ч гарах боломжгүй гэдэгт бат итгэсэн ангийн дарга нь дутуу тоолсон байна гэж хуягуудад хариуцлага тооцох болоод өнгөрлөө. Харуул хамгаалалт эрс чангарч, өдөртөө төдийгүй шөнөдөө тоо авдаг болсон учир гэмт хэрэгтнүүд гарах боломжгүй тав хонолоо.

Эхнэр нь уйлж, хамаг хувцас нь урагдан хацрыг нь дагаад цус гоожсон байх нь тэр. Юу болсныг эхнэрээсээ сонсоод хэн ч хараагүй гэдэгт итгэн нам дарахаар шийдэв

Тэсвэр алдсан гурав зургаа дахь өдрийн орой бэлтгэсэн нүхээр сэм гарав. Бүрий тасарсан хойно нэг байрны гадаа ГАЗ-24 машинд нэгэн хүүхэн, 10 орчим насны хүхэдтэйгээ хэн нэгнийг хүлээн суугаа харагджээ. Тэд шууд очиж машиныг нь жолоодон авч зугтав. Нөхөр нь гэрээсээ гарч ирээд машинаа байхгүйг хараад хүү ойр зуур явсан байх хэмээн бодоод гэртээ орлоо. Тэрбээр яаманд ажилладаг, хөрөнгө мөнгө элбэгтэй нэгэн. Ганц хүүгээ багаас нь машин жолоодож сургасан аж. Хүү нь ч машин жолоодох дуртай учир ойр зуур явдаг байжээ.

Бүсгүй айж сандран уйлсан ч тэд алгадаж айлган сүрдүүлэв. Туул голын бургасанд аваачин хүүгийнх нь хажууд ээжийг нь хүчирхийлжээ. Тэд "Одоо би, одоо би, чи болсон" хэмээн бүсгүй рүү дайрах зуур гэнэт машин хөдөлж өмдөө татах завдал өгөлгүй нэгийг нь дайрч орхив. Ухрахдаа нөгөө нэгийг нь мөргөв. Ээжийгээ авч зугтахдаа бас нэгийг мөргөөд яваад өгчөө. Хүү нь ойр зуурхан яваад ирдэг ч энэ удаа удсанд ихэд гайхаж аав нь байрныхаа гадаа хүлээж суулаа. Гэтэл хүү, эхнэр хоёр нь ирлээ.

Эхнэр нь уйлж, хамаг хувцас нь урагдан хацрыг нь дагаад цус гоожсон байх нь тэр. Юу болсныг эхнэрээсээ сонсоод хэн ч хараагүй гэдэгт итгэн нам дарахаар шийдлээ. Нөхөр нь өөрийн нэрээ цэвэр авч үлдэхийг хичээн ийн шийдсэн хэрэг. Үхрээ хайж явсан нэгэн эмгэн гурван хүн цус нөжиндөө хутгалдан ухаангүй байгааг хараад цагдаад мэдэгдэв. Ингээд хэргийн газар ирсэн цагдаагийнхан эмэгтэй хүний хөхөвч, урагдсан цамц, өрөөсөн гутал зэргийг олж шалгаснаар удаа дараа гэмт хэрэг үйлдсэн хүмүүс мөн болохыг төвөггүй мэджээ.

Харин хохирогчид яагаад цагдаад хандахгүй байгааг үл ойлгов. Гэсэн ч хайсаар байв. Хэргийн газраас үзүүр хэсэгтээ бага зэрэг цус болсон өрөөсөн алтан ээмэг олдлоо. Шинжлүүлэхэд II  бүлгийн цустай эмэгтэй болох нь тодорхой. Бүх газарт анхааралтай байхыг сануулан нийслэлийн хэмжээнд эрэн хайх ажлыг эхлүүлжээ. Хэрэг гарснаас бараг сарын дараа нэгэн эмэгтэй өрөөсөн алтан ээмгээр бөгж хийлгэхээр дархан хүн дээр очлоо гэх мэдээллээр шалгалаа. Эмэгтэйн зүүн чих сэтэрч оёулсан нь илт.

Нөхөр нь ГАЗ-24 машинтай бөгөөд хэргийн газраас олдсон дугуйны хээ мөнөөс мөн. Ингээд шалгахад гэмт хэргийн хохирогч, мөн гурван хүнийг мөргөж амийг нь хөнөөсөн хүүг оллоо. Нөхөр нь яагаад цагдаад хэлээгүй учраа ч үнэнээр нь хэлэв. Хүүг гэм буруутай гэж үзэх ямар ч боломж байсангүй. Онц ноцтой гэмт хэрэгтнүүд ийнхүү ээжийгээ хамгаалсан 10 настай хүүгийн гарт ийн амиа алджээ.