m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.12 14:08
766
Үе үеийн Сангийн сайдууд

Гадинбалын Чагдаржав - Түшээт хан аймгийн Түшээт хошуу, одоогийн Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутагт төржээ. Олноо өргөгдсөн Монгол Улсын Тэргүүн (1911)-онд Богд хааны зарлигаар хишиг тараахад түүнд үе улирах Түшээт цол, төрийн жүн ван хэргэм, улбар шар жолоо шагнаж, Шадар сайд, Бүгдийг захирах сайд, Сангийн хамаг хэргийг бүгд захиран шийтгэгч тэргүүн сайдын тушаалд тохоон томилсон байна. 1908 оноос уурхай байгаа хошуунд бүтэн жил олборлосон алтны үнийн 2.0 хувийг шимтгэл болгон өгдөг байсныг өөрчлөн сар бүр олборлосон алтны 16.5 хувь, түүнтэй тэнцэх рублийн шимтгэл болгон авах, олборлолтыг Засгийн газраас хянаж байх явдлыг хүчингүй болгох асуудлыг 1912 оны Орос Монголын хэлэлцээрт тавьж “Монголор” алтны уурхайн гэрээг шинэчлэн тогтоож чадсан байна.

Гомбожавын Лувсанцэвээн - 1869 онд Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуу буюу одоогийн Төв аймгийн нутагт төржээ. Тэрбээр Богд хаант Монгол Улсын Сангийн яамны сайдын албыг 1920 оны 2 дугаар сараас 7 дугаар сарыг хүртэл хашисан. Түүнийг Д.Бодоогийн хэрэг гэгчид холбогдуулан Бүх цэргийн Зөвлөлийн харъяан дахь Дотоодыг хамгаалах газраас дайчлан баривчилж, Засгийн газрын 1922 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 38 дугаар хурлын тогтоолын дагуу цаазаар авчээ. Монгол Улсын Дээд шүүхийн 1997 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 232 дугаар тогтоолоор нэр төрийг цагаатгажээ.

Дамбын Чагдаржав - 1880 онд Их шавийн Чандмань отог, одоогийн Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутагт төржээ. Монгол Ардын Нам, Монголын ардын Журамт цэрэг, хошуу шавийн төлөөлөгчдийн 1921 оны гуравдугаар сарын 13-ны өдрийн хамтарсан хурлаар “Ардын Засгийн хэргийг бүгд Түр захиран шийтгэх газар” буюу Түр Засгийн газрыг байгуулж даргаар нь Д.Чагдаржавыг тохоож, улмаар Сангийн ба Эдийн засгийн яамны сайдын тушаалд томилсон ажээ. Тэрбээр энэхүү албыг ердөө 34 хоног хашсан байна. Ардын Харилцан Туслалцах хоршоонд 1921 оны арванхоёпугаар сард анхны гишүүдийг элсүүлэн хоршооны Ерөнхий хороог байгуулж, тэргүүлэгчээр тэрбээр сонгогдсон байна. Түүнийг Д.Бодоогийн гэгч хэрэгт холбогдуулан Бүх цэргийн Зөвлөлийн дэргэдэх Дотоодыг хамгаалах газраас дайчлан баривчлан 1922 оны наймдугаар сард цаазаар авчээ. 1997 онд цагаатгагдсан.

Дарьзавын Лосол - 1885 онд Сэцэн Хан аймгийн Дайчин бэйсийн хошуу одоогийн Хэнтий аймгийн Батноров сумын нутагт төрсөн. Тэрбээр Ардын түр Засгийн газарт Сангийн ба Эдийн засгийн яамны сайдын албыг 1921 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрөөс мөн оны долдугаар сарын 10-ны өдрийг хүртэл (85 хоног) хашжээ. Харин 1939 оны долдугаар сард Хувьсгалын эсэргүү, үндсэрхэг үзэлтэй байгууллагын гишүүн хэмээн буруутган баривчилж, ЗХУ-д мөрдөгдөж байхдаа 1940 оны долдугаар сард нас баржээ. АИХ-ын Тэргүүлэгчдийн дэргэдэх Цагаатгах ажил эрхлэх комиссоос 1962 оны хоёрдугаар сард түүний нэр төрийг нь цагаатгасан.

Солийн Данзан - 1885 онд Монгол нутгийн хүйс Сайн ноёнхан аймгийн Сүжигтбэйсийн хошуу одоогийн Архангай аймгийн Хотонт сумын нутагт төрсөн. 1921 оны гуравдугаар сарын 24-ны өдрөөс мөн оны долдугаар сарын 10-ны өдрийг хүртэл Сангийн бөгөөд Эдийн засгийн яамны Хоол хүнс эрхэлсэн түшмэлийн албан тушаалыг хавсран ажилласан. 1921 оны долдугаар сарын 10-ны өдрөөс 1923 оны хоёрдугаар сарын 26-ны өдрийг хүртэл Монгол улсын шинэ Засгийн газрын Сангийн хамаг хэргийг захиран шийтгэх яамны сайд, 1921 оны тавдугаар сарын 28-ны өдрөөс мөн оны есүгээр сарын 27-ны өдөр хүртэл Сангийн хамаг хэргийг бүгд захиран шийтгэгч яамны зөвлөх түшмэлээр хавсран ажилласан. 1924 оны наймдугаар сарын 30-ны өдөр түүнийг улс төрийн хэрэгт холбогдуулан цаазласан байна. Монгол Улсын Дээд шүүх 1992 онд түүний нэрийг цагаатгажээ.

Жигмэдийн Алтангэрэл - 1894 онд Хан Хэнтий уулын аймгийн Хошуу одоогийн Дорнод аймгийн нутагт төрсөн. Харин 1925-1926 онд Сангийн яамны сайдаар ажилласан

 

 

 

Бунибазарын Дорж - Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын нутагт төрсөн. 1923-1924 онд Сангийн явдлын яаманд зөвлөх түшмэл, яамны сайдын албыг хашсан.

 

 

 

Өлзийтийн Бадрах - Дөрвөдийн Үнэн Зоригт хан аймгийн Ерөөлт засгийн хошуу, одоогийн Увс аймгийн Давст сумын нутагт төржээ. 1924 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдрөөс 1925 оны аравдугаар сарын 9-ний өдөр хүртэл Сангийн сайдаар ажиллаж байв. Тэрбээр 1934 онд хувьсгалын эсэргүү “Лхүмбийн хэрэг” гэгчид холбогдож ЗХУ руу илгээгдэж, тэндээ байж байгаад, 1937 онд хувьсгалын эсэргүү, хувьсгалт үзэлтэй байгууллагад оролцсон хэмээн баригдаж, 1941 оны долдугаар сард ЗХУ-ын Дээд шүүхийн шийдвэрээр шийтгүүлж хороогджээ. БНМАУ-ын Дээд шүүхээс 1963 онд түүнийг цагаатгаж, нэр төрийг нь сэргээсэн байна.

Жигмэдийн Алтангэрэл - 1894 онд Хан Хэнтий уулын аймгийн Хошуу буюу одоогийн Дорнод аймгийн нутагт төрсөн. Харин 1925-1926 онын хооронд Сангийн яамны сайдаар ажилласан

 

 

 

Санжийн Довчин - 1895 онд Сайн ноён хан аймгийн Илдэн бэйлийн хошуу буюу одоогийн Өвөрхангай аймгийн Есөн зүйл сумын нутагт төрсөн. 1924-1926 онд Сангийн явдлын яамны эрхэлсэн түшмэл (дэд сайд), 1926-1939 онд яамны сайдаар ажилласан бөгөөдд Аж үйлдвэрийн (хөдөлмөрийн)-ийн гавъяаны нэгдүгээр зэргийн одон, Алтан гадас одонгоор шагнагдсан. 1939 онд хилс хэрэгт баривчлагдаж, 1945 онд ЗХУ-д цаазлуулсан. 1965 онд цагаатгагдсан.

 

Юмжаагийн Цэдэнбал - Дөрвөд баруун гарын үнэн Зоригтханы хошуу одоогийн Увс аймгийн Давст сумын нутагт төрсөн. 1938 онд ЗХУ-ын Эрхүү хотын Сибирийн Санхүү, эдийн засгийн институтыг төгссөн. Санхүүч-эдийн засагч. Эдийн засгийн шинжлэх ухааны доктор. 1938-1939 онд Сангийн яамны харъяа Санхүүгийн техникумд хичээлийн эрхлэгч. 1939-1940 онд Сангийн яаманд орлогч сайд, сайдаар ажилласан. Санхүү-банкны тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнагдсан. Сангийн яамны “Хүндэт дэвтэр”-т нэр нь бичигдсэн. 1940-1954, 1958-1984 онд МАХН-ын Төв хорооны нэгдүгээр болон ерөнхий нарийн бичгийн дарга, 1952-1974 онд Монгол Улсын Сайд нарын Зөвлөлийн дарга, 1974-1984 онд Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн даргын албыг хашсан. Монгол Улсын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал цол хүртсэн.

Сономын Лувсан - 1912 онд Түшээт Хан аймгийн Говь мэргэн вангийн хошуу, одоогийн Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд төржээ. 1931 онд Санхүү, нягтлан бодохын сургуулийг төгссөн, 1931-1932 онд Хэнтий аймгийн яамны санхүүгийн хэлтэст албан татварын байцаагч, ерөнхий нягтлан бодогч, хэлтсийн дарга, 1937-1938 онд Сангийн яаманд ахлах байцаагч, 1938-1940 онд Санхүүгийн техникумын захирал, 1940-1941 онд Сангийн яамны сайдаар ажиллаж байжээ. Түүнийг Санхүү-банкны тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнаж, Сангийн яамны Хүндэт дэвтэрт алдар нэрийг мөнхжүүлэн бичиж үлдээсэн байна.

Цэрэнжавын Бямбаа - Сэцэн хан аймгийн Жонон вангийн хошуу, одоогийн Хэнтий аймгийн Биндэр сумын нутагт төрсөн. Санхүүгийн сургууль төгссөн. 1941 оны есдүгээр сарын 19-ний өдрөөс 1946 оны арванхоёрдугаар сарын 19-ний өдөр хүртэл Сангийн явдлын яамны сайд, 1959-1964 онд Улаанбаатар хот, Сэлэнгэ аймгийн Хөдөлмөрчдийн болон Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны санхүүгийн хэлтсийн дарга, 1964-1965 онд Улаанбаатар хотын Даатгалын салбарын даргаар ажилласан. Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын 25, 40 жилийн ойн медалиудаар шагнагдсан.

Дэмчигжавын Моломжамц - 1951 онд Завхан аймгийн Нөмрөг сумын нутагт төрсөн. 1975 онд ЗХУ-ын Эрхүү хотын Улс, ардын аж ахуйн дээд сургуулийг төгссөн. 1975-1984 онд Сангийн яаманд эдийн засагч , ахлах эдийн засагч, газрын дарга, 1984-1990 онд сайдаар ажилласан. Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Ардын хувьсгалын ойн медалиуд, Санхүү банкны тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагнагдсан. Сангийн яамны “ Хүндэт дэвтэр”-т нэр нь бичигдсэн.

 

Бамдарийн Дүгэрсүрэн - Түшээт хан аймгийн Мэргэн вангийн хошуу, одоогийн Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутагт төржээ. 1948 онд ЗХУ-ын Эрхүү хотын Сибирийн Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг төгссөн. Санхүүч эдийн засагч. Тэрбээр 1948-1954 онд Сангийн яамны эдийн засагч, ахлах эдийн засагч, хэлтсийн дарга 1954-1957 онд Сангийн яамны орлогч сайд, нэгдүгээр орлогч сайд, 1957-1963 онд Сангийн яамны сайдаар ажиллаж байв. Түүнийг Санхүү-банкны тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнаж, Сангийн яамны “Хүндэт дэвтэр”-т алдар нэрийг мөнхжүүлэн бичиж үлдээсэн байна.

Думаагийн Содном - 1933 онд одоогийн Дорноговь аймгийн Өргөн сумын нутагт төрсөн.1950 онд Санхүүгийн техникум, 1958 онд ОХУ-ын Эрхүү хотын Санхүү,эдийн засгийн дээд сургуулийг төгссөн. Санхүүч-эдийн засагч.Сангийн яаманд 1950-1954 онд эдийн засагч, 1958-1963 онд Валютынхэлтсийн дарга, 1963-1969 онд сайдаар ажилласан. Санхүү-банкны тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнагдаж, Сангийн яамны “Хүндэт дэвтэр”-т нэр нь бичигдсэн. 2004 онд Монгол Улсын Гавъяат эдийн засагч цол хүртсэн.

 

Цэндийн Молом - 1932 онд Увс аймгийн Давст сумын нутагт төрсөн. 1950 онд Санхүү, эдийн засгийн техникум, 1958 онд ЗХУ-ын Эрхүү хотын Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг төгссөн. Санхүүч-эдийн засагч. 1950-1954 онд Сангийн яам, Увс аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргаанд, байцаагч, зааварлагч. 1958-1960 онд Санхүү, эдийн засгийн техникумд багш, захирал, Сангийн яаманд 1960-1963 онд хэлтсийн дарга, орлогч сайд, 1968-1969 онд нэгдүгээр орлогч сайд, 1969-1979 онд Сайдаар ажилласан. Хөдөлмөрийн гавъяаны одон, Алтан гадас одон, Ардын хувьсгалын ойн медалиуд болон Санхүү-банкны тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнагдсан. Сангийн яамны “Хүндэт дэвтэр”-т нэр нь бичигдсэн. 2005 онд Монгол Улсын гавъяат эдийн засагч цол хүртсэн.

Эрдэнийн Бямбажав - 1939 онд Увс аймгийн Өмнөговь сумын нутагт төрсөн. 1963 онд ЗХУ-ын Эрхүү хотын Санхүү-эдийн засгийн дээд сургууль төгссөн. Зээлийн эдийн засагч 1967-1972 онд Сангийн яаманд хэлтсийн дарга, 1972-1978 онд нэгдүгээр орлогч сайд, 1979-1984, 1995-1996 онд Сангийн сайдаар ажилласан. Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Ардын хувьсгалын 50, 60, 70 жилийн ойн медаль, Засгийн газрын хүндэт жуух бичиг болон Санхүү-банкны тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнагдсан. Сангийн яамны “Хүндэт дэвтэр”-т нэр нь бичигдсэн.

Дэмчигийн Моломжамц - Сэцэнхан аймгийн Сэцэн вангийн хошуу, одоогийн Дундговь аймгийн Баянжаргалан сумын нутагт төржээ. Тэрбээр 1940 онд Санхүүгийн сургууль, 1946 онд ЗХУ (одоогийн ОХУ)-ын Эрхүү хотын Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг төгссөн. Санхүүч-эдийн засагч. 1946-1948 онд Сангийн яамны сайдын үүрэг гүйцэтгэгч, жинхэнэ орлогч сайд, 1948-1957 онд Сангийн яамны сайдаар ажиллаж байв. Түүнийг Санхүү-банкны тэргүүний ажилтан цол,тэмдгээр шагнаж, Сангийн яамны “Хүндэт дэвтэр”-т түүний алдар нэрийг мөнхжүүлэн бичиж үлдээсэн байна. Тэрбээр 2005 онд “Монгол Улсын гавъяат эдийн засагч” цол хүртсэн байна.

Аюурзанын Базархүү - 1944 онд Говь-Алтай аймгийн Дарви сумын нутагт төрсөн.1962 онд Санхүү-эдийн засгийн техникум, 1971 онд ЗХУ (хуучин нэрээр)-ын Моксва хотноо Олон Улсын харилцааны дээд сургуулийг төгссөн. Олон улсын валют-санхүүгийн эдийн засагч, Эдийн засгийн ухааны доктор. 1962-1966 онд, 1971-1981, 1987-1992 онд Сангийн яаманд зааварлагч байцаагч, мэргэжилтэн, хэлтэс, газрын дарга, орлогч сайд, нэгдүгээр орлогч сайд, сайдаар ажилласан. Хөдөлмөрийн гавъяаны болон, Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын ойн медалиуд болон Санхүү-банкны тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнагдсан. Сангийн яамны “Хүндэт дэвтэр”-т нэр нь бичигдсэн.

Далрайн Даваасамбуу - 1951 онд Завхан аймгийн Сантмаргац сумын нутагт төрсөн. 1973 онд Санхүү, эдийн засгийн техниккум,1979 онд ЗХУ/ хуучин нэрээр/-ын Москва хотод Олон улсын харилцааны дээд сургуулийг төгссөн. Олон улсын харилцааны эдийн засагч. Сангийн яаманд 1973-1974, 1979-1990 онд зааварлагч, мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, газрын дарга, 1990-1992 онд орлогч сайд, 1992-1995 онд Сангийн сайдаар ажилласан. Алтан гадас одон, Ардын хувьсгалын 70,80 жилийн ойн хүндэт медаль, Санхүү банкны тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнагдсан. Сангийн яамны хүндэт дэвтэрт нэр нь бичигдсэн.

Пунцагийн Цагаан - 1959 онд Баян-Өлгий аймгийн Булган сумын нутагт төрсөн.

Тэрбээр 1979 онд хууль цаазын дунд сургуулийг, 1980 онд МУИС-ын хуулийн ангид суралцаж байгаад 1985 онд ЗХУ /Одоогийн ОХУ/-ын Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг Олон улсын эрхзүйч мэргэжлээр тус тус төгссөн. Тэрбээр 1996 оны наймдугаар сарын 10-ны өдрөөс 1998 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр хүртэл Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар ажилласан.

Бат-Эрдэнийн Батбаяр - 1954 онд Улаанбаатар хотноо төрсөн. 1981 онд Монгол Улсын Их сургуулийг төгссөн. Биофизикч М.Ломоносовын нэрэмжит Москвагийн Их сургууль, Лондонгийн империал коллежид суралцсан. 1998 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрөөс 1999 оны нэгдүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ц.Элбэгдоржийн тэргүүлсэн Монгол Улсын Засгийн газарт Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар ажиллаж байв.

 

Янсанжавын Очирсүх - 1967 онд Улаанбаатар хотод төрсөн. 1989 онд Монгол Улсын их сургууль, 1996 онд АНУ-ын Нью Йорк хот дахь Колумбын их сургуулийн аспирантурыг тус тус төгссөн. Төлөвлөгч –эдийн засагч, хүн ам зүй, олон улсын эдийн засгийн мастер.

1999 оны нэгдүгээр сарын 15-ны өдрөөс 2000 оны наймдугаар сарын 10-ны өдөр хүртэл Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар ажилласан.

 

Норовын Алтанхуяг - Тэрбээр 1981 онд Монгол Улсын Их Сургууль, 1993 онд Удирдлагын хөгжлийн институтийг тус тус төгссөн. Био физикч, физикийн багш, Төрийн захиргааны удирдлагын менежер.

2004 оны есдүгээр сарын 28-ны өдрөөс 2006 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийг хүртэл Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар ажилласан.

 

Н.Баяртсайхан - 1962 онд Улаанбаатар хотод төрсөн. 1982 онд Оросын Холбооны Улсын Эрхүү хотын Улс, Ардын аж ахуйн дээд сургууль, 1992 он Москва хотын Удирдлагын академийг тус тус төгссөн. Хөдөлмөрийн эдийн засагч, улс төр судлаач, эдийн засгийн ухааны доктор. 1992 оноос өдгөөг хүртэл Улсын их хурлын гишүүн, 2006 оны нэгдүгээр сарын 27-ны өдрөөс 2007 оны арванхоёрдугаар сарын 06-ныг хүртэл Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар ажилласан. Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, алтан гадас одон, Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль, Санхүү банкны тэргүүний ажилтан цол, тэмдгээр тус тус шагнагдсан.

Сангажавын Баярцогт - 1967 оны гуравдугаар сарын 28-нд төрсөн. 1984 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын Г.Бумцэндийн нэрэмжит 10 жилийн I дунд сургууль, 1984-1989 онд Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын Их сургууль, 1995 онд ХБНГУ-д Хүнсний бодлогын зохицуулалтын асуудлаар, 2008 оноос Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна. УИХ-ын 2008 оны есдүгээр сарын 19-ний өдрийн нэгдсэн чуулганы хуралдаанаар Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар томилогдов.

Чүлтэмийн Улаан - 1972 онд Нийслэлийн 10 жилийн 28 дугаар дунд сургууль, 1977 онд ЗХУ-ын Эрхүү хотын Улс ардын аж ахуйн дээд сургууль Инженер- эдийн засагч мэргэжлээр, 1992 онд ОХУ-ын Москва хотын Удирдлагын академи тус тус төгссөн. Профессор, Доктор эрдмийн зэрэг, цолтой. 2012 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар ажилласан.

 

Жаргалтулга Эрдэнэбат /Одоогийн Сангийн сайд/ - 1981-1991 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 10 жилийн дунд сургууль, 1992-1995 онд Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургууль, 1997-1998 онд Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт, 2002-2004 онд Удирдлагын академи, 2003-2005 онд Хөдөө аж ахуйн их сургууль тус тус төгссөн. 2014 оноос хойш Сангийн сайдаар ажиллаж байна.