m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.16 08:53
1344
Уруулын будгийн түүхээс

Уруулын будгийг эртний Месопотамиягийн бүсгүйчүүдээс эхлэлтэй гэж үздэг байна. 2500 жилийн тэртээ эртний Месопотамиягийн бүсгүйчүүд үнэт чулууг нунтаглан уруулдаа түрхэж хэрэглэдэг байжээ. Харин эртний Египетэд нунтагласан үнэт чулуун дээрээ хорт бодис нэмж хэрэглэдэг байсан нь  олон эмэгтэйчүүдийг өвдөхөд хүргэж байв. Тухайн үедээ үзэсгэлэн гоогоороо алдаршсан Египетийн Хатан хаан Клеопатра ийм хортой бодис агуулсан уруулын будаг хэрэглэж байгаагүй бөгөөд аалз болон шоргоолжноос цайвар улаан өнгийн будаг гаргаж авч хэрэглэдэг байжээ. 

Египетийн  Хатан хаан Клеопатра 

Хатуу биет уруулын будаг нь НТӨ 500 онд Ойрхи Дорнодод бий болсон нь удалгүй дэлхий даяар тархсан түүхтэй. Англид уруулын будаг Елизабет I Хатан хааны үед  буюу 1500 оноос өргөнөөр хэрэглэгдэх болж дээд давхаргын бүсгүйчүүд тод улаан өнгийн уруулаараа ялгардаг болж ирэв.

Елизабет I Хатан хааны хэрэглэж байсан уруулын будаг

Хамгийн анхны уруулын будгийн үйлдвэрлэлийг Гюрлайны гэр бүлийнхэн 1828 онд эрхэлж байлаа.  Гюрлайныхан сарнай цэцгийн хандаас гаргаж авсан шингэн уруулын будгийг жижиг шилэн савалгаатайгаар үйлдвэрлэдэг байв. Энэ уруулын будгаа 1958 оныг хүртэл борлуулж байсан бөгөөд  1870 онд хамгийн анхны өдөр тутмын хэрэглээний  тосон уруулын будгийг тэд үйлдвэрлэж эхэлжээ.

Гюрлайны гэр бүлийнхэн 1828 онд  үйлдвэрлэж байсан шингэн уруулын будаг

1916 оны бүсгүйчүүд тод улаан өнгийн уруулын будаг хэрэглэж байв

Уруулын будгийн түүхэнд томоохон дэвшил авч ирсэн нэгэн үйлдвэрлэгч бол “Max Factor” юм. 1904 онд АНУ-д цагаачлан ирсэн Максимилиан Факторович нь уруулын будаг, уруул өнгөлөгч, өнгийн сормуусны будаг зэрэг гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлд  маш олон шинэчлэл авчирсан нэр хүндтэй компанийг удирдаж байсан эрхэм юм.

Максимилиан Факторович  1877-1938 онуудад Макс Факторыг ажилуулж байв

Жонн Кравфорд - 1920 оны эмэгтэйчүүдийн шинэ дүр төрх

1920 оныг уруулын будгийн түүхэнд шинэ үе гэж нэрлэдэг бөгөөд энэ үеэс уруулын будаг төдийгүй эмэгтэйчүүдийн имиж, гоо сайхан, нүүр будалтын шинэ өнгө аяс тодорч эхэлсэн байна. Эргэдэг хоолой бүхий орчин үеийн уруулын будгийг 1923 онд анх зохион бүтээжээ. 1930 оноос уруулын будаг нь Мерлин Монро, Элизабет Тэйлор зэрэг алдартай бүсгүйчүүдийн бэлэг тэмдэг болж эхэлжээ.

Мерлин Монро 1930 оны үед анхны эргэдэг уруулын будгийг хэрэглэж байжээ

1930-аад онд "Та уруулаа будснаар таван насаар залуу харагдана" хэмээн сурталчилдаг байв

1930 оны бүсгүйчүүдийн нийтлэг дүр төрх

1942 оны уруулын будгийн үйлдвэрлэл

1940-өөд оны бүсгүйчүүдийн дүр төрх

1950 оноос уруулын будгийг үйлдвэрлэгч компаниуд олноор бий болж уруулын будгийг зөгийн бал, чинжүүний тос зэргээс гаргаж авдаг болсон байна. Үүнийг тухайн үеийн урлагийн бүсгүйчүүд  хэрэглэх болжээ.

1952 он Одрей Хепберн тухайн үеийнхээ бүсгүйчүүдийн нүүр царай болж байв

1950 онд тод улаан, ягаан өнгийн уруулын будаг бүсгүйчүүдийн имижийг тодорхойлж байв

Харин 1960 оноос уруулын будаг нь өнгөний олон сонголттой болж, бор болон сувдан өнгө түлхүү орж ирсний чацуу гялалзуулагч өнгөлөгчийг олон орны бүсгүйчүүд өргөн хэрэглэх болов.

Харин 2000 жилийн дараагаар  буюу орчин цагт уруулын будаг хамгийн сонгодог, төгс хэлбэртэй болж ирсэн ба хүссэн өнгийн уруулын будгийг хүн бүр хэрэглэх боломжтой болжээ. 

Орчин үеийн уруулын будаг өнгө загварын өргөн сонголттой болжээ