m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.23 02:49
28
Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой

Аргын тооллын 3 сарын 1, Адъяа гараг. Билгийн тооллын 11, Өглөгт охин одтой, улаан хулгана өдөр. Өдрийн наран 7 цаг 36 минутад мандан, 18 цаг 23 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дарханы үйлд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно.