m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.25 00:59
1168
Саунд хэрхэн зөв орох ёстой вэ

100 хүртлэх өндөр температурын нөлөөгөөр арьс 40С хүртэл халж, биеийн температур 2С хүртэл нэмэгдэн арьсан дахь цусан хангамж 2 дахин ихэсдэг/тиймээс арьс ягаан өнгөтэй болдог/. Судас өргөсөж,  даралт багасдаг учраас зүрх бүрэн хэмжээгээр ажилладаг, өөрөөр хэлбэл зүрх хүчтэй болон хурдан агшдаг байна. 

Хүний биед халуун нь яг түргэвчилсэн спортоор хичээллэсэн мэт үйлчилдэг. Тиймээс өөрийгөө хөргөөхийн тулд бие нь хөлөрч эхлэдэг. Энэ үед булчин суларч бие амардаг байна. Ойролцоогоор 10-20 минут саунд хөлөрсний дараа саунаас гараад хүйтэн усанд орно. Энэ үед судаснууд маш хурдан агшдаг бөгөөд цусны даралт ихэсч, биед түгшүүр зарлагдаг цусанд адерналины хэмжээ нэмэгддэг байна. 

Үүний дараа амрах орон дээр зайлшгүй хэвтэж амрах ёстой. Амарч байх үед зүрх удаан бөгөөд хүчтэй агшиж арьс гөлгөр болсон байна. Бүсгүй та саун зорих гэж байгаа бол дээрх дурьдсан дарааллыг доод талдаа 3 удаа хийвэл сайн. 

Хөлрөх нь үрчлээ үүсэхээс сэргийлдэг үү?

Саунад орсны дараа арьс цэвэршин залууждаг. Яагаад гэвэл саунд суух үед цусан хангамж сайжран хортой бодисуудыг хурдан гадагшуулдаг. Мөн нэг арьс илүү их чийг өөртөө хадгалж сурдаг ба энэ нь үрчлээ үүсэхээс сэргийлдэг. Хөлрөх нь арьсны өөрийн хамгаалах чадварыг сэргээн дээшлүүлдэг. 

Саунд ороход анхаарах зүйл:

1.Ханиад авсан үед болохгүй

2. Гэмтэл авсан үед болохгүй

3. Согтууруулах ундаа хэрэглэсэн үед болохгүй

4. Зүрхний шигдээс болсон хүн 

5. Арьсан дээр ямар нэгэн тууралттай үед болохгүй

6. Жирэмсэн хүмүүс өмнө нь саун орж байсан бол болно, гэхдээ хамгийн доор шатан дээр суух хэрэгтэй.