m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.25 01:24
64
Онц ноцтойгоор хүний аминд хүрсэн этгээдийг шүүнэ

Б овогтой И нь 2014 оны тавдугаар сарын 6-7-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн есдүгээр хороо, Давсны булаг дэлгүүрийн хойд зүгт Хар хошуу гэх газарт хохирогч Б-тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж толгойн тус газарт нь чулуугаар олон удаа цохиж бусдыг санаатай алах гэмт хэргийг үйлдсний гадна хамт явсан иргэн Х-г гэмт хэргийг нуун далдлах зорилгоор түүний толгойн тус газар чулуугаар мөн олон удаа цохиж, амь насыг нь хохироож онц хэрцгий аргаар, хоёр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн билээ. 

Түүний үйлдсэн энэ хэрэгт дүүргийн нэгдүгээр прокурорын газраас Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.6, 91.2.12, 91.2.16 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байна.