m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.25 01:30
51
"Монгол цэргийн жавхаа’’ уралдааныг зохион байгуулахаар болжээ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас  Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газартай хамтран Улаанбаатар цэргийн хүрээнд байрлах анги, байгууллагуудын дунд тэргүүний тохижилттой, жагсаалч анги, байгууллага шалгаруулах ”Монгол цэргийн жавхаа’’ уралдааныг гурав дахь жилдээ зохион байгуулахаар болжээ. 

Тус уралдааны шалгаруулалтын ажлын хэсгийн ахлагчаар НЗДТГ - ын дарга, нийслэлийн Цэрэг татлагын товчооны дарга Ё.Гэрэлчулуун ажиллах юм.
“Монгол цэргийн жавхаа” уралдаан нь анги байгууллагын тохижилт, бие бүрэлдэхүүний ажиллаж амьдрах эрүүл, аюулгүй орчинг бүрдүүлэх, бие бялдрын стандарт, жагсаалч ажиллагаа, гадаад үзэмжийг дээшлүүлж, Зэвсэгт хүчин, бусад цэргийн үйл ажиллагааг нийслэлийн иргэдэд сурталчлах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх зорилготой.

 ”Монгол цэргийн жавхаа’’ уралдааныг гурав дахь жилдээ зохион байгуулахаар болжээ

Уралдаанд Улаанбаатар цэргийн хүрээнд байрлах Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газрын харьяа анги, байгууллагууд оролцох бөгөөд ирэх сарын 23-наас тавдугаар сарын 15-ны өдөр хүртэл хоёр үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөжээ.
Уралдааныг цэргийн хотхоны тохижилт, эрүүл аюулгүй байдлыг хангасан байдал, цэргийн алба хаагчдын бие бялдрын стандартыг биелүүлж байгаа байдал, жагсаалын үзлэгт дүрмийн дагуу бэлтгэж, цэргийн албан хаагчид дүрэмт хувцас, хэрэглэлийг хэрэглэж хэвшсэн байдал, анги, салбарын жагсаалын жигдрэлт зэргийг харгалзан дүгнэх гэнэ.