m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.25 01:51
44
Нормандын дөрвөлийн Гадаад харилцааны Сайдууд уулзана

Нормандын дөрвөн улс болох Франц, Герман, ОХУ, Украины Гадаад харилцааны Сайд нар дээд хэмжээний уулзалт төлөвлөжээ. Энэ сарын 12-нд  Минскийн хэлэлцээрийн хэрэгжилтийг үр дүнтэй байлгах үүднээс  хамтран ажиллахаа эдгээр улсууд хүлээн зөвшөөрч, ажлын хэсэг байгуулан гарын  үсэг зурцгаасан билээ.

Нормандын дөрвөн улс болох Франц, Герман, ОХУ, Украины Гадаад Харилцааны сайд нар дээд хэмжээний уулзалт төлөвлөжээ. 

Хяналт тавих ажлын хэсэг нь Украинд гал зогсоох хэлэлцээрээс эхлэн хүнд зэвсэг техникүүдийг татан авах, түүнчлэн Украинд  урт хугацааны улс төрийн тогтвортой байдлыг тогтоох нөхцөл, Донецк, Луганск дүүргүүдэд өөрөө удирдах онцгой журам тогтох явц зэргийн хэрэгжилтүүдийг хянах ажээ.