m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.25 01:58
65
Хонин жилийн анхны барилдаан боллоо

Ховд аймгийн Үндэсний бөхийн холбооноос санаачлан, сумдын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газартай хамтран Алтанхөхий, Цамбагарав, Жаргалант, Сутай хайрхан, домогт Байтаг богд уулын хишиг барилдаануудыг зохион байгуулдаг уламжлалтай. Уг уламжлалын дагуу Алтан-Хөхий уулын хишиг барилдааныг Мянгад суманд зохион байгууллаа. Барилдаанд улсын харцага Г.Алтангэрэл, аймгийн арслан Б.Батмөнх нараар манлайлуулсан хүчит 64 бөх бяр хүчээ сорьсоноос Мянгад сумын харьяат, аймгийн арслан Н.Батсайхан түрүүлж, улсын харцага Г.Алтангэрэл үзүүрлэлээ. Их шөвөгт аймгийн заан Д.Уламбаяр, аймгийн харцага Э.Эрдэнэбаяр нар үлдсэн байна.

Харин Эх орончдын өдөрт зориулсан хонин жилийн анхны улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаан гуравдугаар сарын 1-нд Монгол бөхийн өргөөнд болох ажээ.