m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.25 01:59
59
УИХ-ын дарга Чибагийн их сургуультай танилцана

УИХ-ын  дарга З.Энхболдын айлчлал гурав дахь өдрөө үргэлжилж байна. З.Энхболд айлчлалын хүрээнд олон арга хэмжээнд оролцон, хоёр улсын харилцааг шинэ түвшинд гаргах хэлэлцээрийг байгуулж байгаа юм.

Харин өнөөдөр  Чибагийн Их сургуулийн дэргэдэх Байгаль, эрүүл мэндийн шинжлэх ухааны төвд зочлон гидропоникийн үйлдвэр үзэж сонирхоно. Мөн Японы Шинжлэх ухааны ордон болон Токио хот дахь Тоёотагийн үзэсгэлэнгийн танхимд зочилж, Тоёота компанийн удирдлагатай уулзаж, устөрөгчөөр ажилладаг “Мирай” машин болон тус машиныг цэнэглэдэг шатахуун түгээх станцтай танилцаа юм.