m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.25 02:06
73
ХОМ-ээ өгөөгүй алба хаагчдыг зарлана

Төрийн өндөр албан тушаалтан, УИХ-ын гишүүд, төрийн албан хаагчид Хөрөнгө орлогын мэдүүлгээ/ХОМ/нэ сарын 15-ны дотор өгөх ёстой. Авлигатай тэмцэх газраас хөрөнгө оруулгын мэдүүлгээ өгөөгүй албан хаагчдын нэрсийг удахгүй зарлах гэнэ.

Тус газраас Авлигын эсрэг хуулинд заасны дагуу албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг жил бүр бүртгэж, хүлээн авдаг. Албан тушаалтнуудын зөв мэдүүлэг өгсөн эсэхийг шалгахдаа зарим байгууллагыг сонгон, шалгалт оруулна. Хуулинд зааснаар хоёрдугаар улиралдаа багтаан шалгалтыг явуулах ёстой юм байна.