m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.25 02:11
55
Б.Билэгт АТГ-ын дарга болно

МАН, АН дахин засаг байгуулсантай холбоотой томилгоонууд дуусаагүй байна. Ялангуяа хуулийн байгууллагуудад тун удахгүй томоохон халаа сэлгээ эхлэх бололтой. Шинэ Ерөнхий сайд томилогдоод АТГ-ын дэд дарга Б.Хурцыг ТЕГ-ын даргаар тавьсан.  Мөн ЦЕГ-ын дарга С.Баатаржавыг Хууль сахиулахын их сургуулийн захирал Р.Чингисээр сольсон. Цагаан сарын өмнөхөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-д санал болгон хоёр ч албан тушаалыг эзэнтэй болгов. Улсын ерөнхий прокуророор М.Энх-Амгаланг, АТГ-ын дэд даргаар Ц.Нямдоржийг нэр дэвшүүлсэн нь гишүүдийн олонхийн саналыг авч томилогдсон юм. М.Энх-Амгалангийн хувьд цагдаагийн хүн. УМБГ-ын дарга, ЦЕГ-ын дэд даргаар ажиллаж байсан. Мөн олон жилийн өмнө одоогийн Хууль зүйн сайд Д.Дорлигжавыг Эрдэнэтийн 800 саятай холбогдуулан шалгаж байсан эрхэм гэж байгаа. Ц.Нямдорж АТГ-ын Гүйцэтгэх албаны дарга байсан. Элдэв баривчилгаа энэ тэрийг гардан зохион байгуулдаг байсан гэсэн үг. Түүнээс өмнө УИХ-ын Тамгын газрын ажлын албанд ажиллаж байв.

Харин удахгүй хийгдэх хуулийн зарим байгууллагын бүтцийн өөрчлөлттэй хамт дарга нарын сандал ширээний асуудал ч яригдаж эхэллээ. Өдгөө ШШГЕГ-ын даргаар ажиллаж буй Б.Билэгт АТГ-ын дарга болох гэнэ. Энэ албыг одоо хашиж байгаа Н.Ганболд гадаадад Элчин сайдаар явах аж. Мөн ЦЕГ-ын дэд даргаар Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга Б.Батсуурь очихоор яригдаж байна. Тэрээр Нийслэлийн прокурор Б.Бат-Оршихын төрсөн дүү юм. Тиймээс Хууль зүйн сайд Б.Батсуурийг ЦЕГ-ын дэд даргаар дэвшүүлэх магадлал өндөр хэмээн салбарынхан нь ярьж байна.