m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.25 02:14
607
Ус бидэнд хэр их хэрэгтэй вэ

 Оз эмч таньд энэ хүрээлэн буй нийгэмд ус ямар хэрэгтэй болохыг энгийнээр тайлбарлаж байна.  Усыг тэр болгон хэрэгтэй гэж хүмүүс ойлгодог ч төдийлөн ухаардаггүй. Тэрбээр зүрх судасны нэртэй эмч бөгөөд Америкийн үндэсний телевизийн "Эмч Оз" нэртэй нэвтрүүлгийг хөтлөн явуулдаг.

-Та бидэнд усны талаар энгийнээр тайлбарлаж өгөөч?

Эхлээд би усны хүний биенд эзлэх хувийг хэлье. Хүнд салшгүй хэрэгцээтэй зүйл хоёр байдаг. Үүнд хүн хүчил төрөгчөөр амьсгалдаг нөгөө нь ус ууж бие махбодийн бодисын солилцоогоо  явуулдаг. Хүний бие махбодийн 75 хувь, цусны 80-90 хувь, уураг тархины 92 хувь,  ясны 20 хувь, булчингийн 75 хувь уснаас тогтдог.Усны бүтэц ус хэдийн шингэн боловч бусад шингэн бодистой адилгүй хүний биеийн өөхийг шатаахад их нөлөө үзүүлдэг. Усны нэгдэл нь шатамхай нүүрстөрөгч, ноцомхой хүчилтөрөгч нийлж аюулгүй хүний биенд хэрэгтэй бодис болон хувирдаг.

-Усны ач тус юу вэ? Хүмүүс ус хэрэгтэй ч яагаад уудаггүй вэ?

Биеийн дулааныг хэвийн байлгаж бие махбодийг ядраахгүй. Мөн бөөр болон шулуун гэдсэн дэх илүүдэл ялгадасыг гаргахад чухал үүрэгтэй. Булчин шөрмөсийн тосолгоо болдог. Их идэх дуршилыг багасгадаг. Бүх булчингийн чангарлыг барьж өгдөг ба арьсыг унжуулдаггүй. Өтгөн хаталтаас сэргийлнэ. Хүний биенд ус бага орж ирвэл бие махбод маань усны нөөцөө нөөцөлдөг. Усны гол хэрэглээ бүдүүн гэдэс байдаг учир өтгөн хатна гэдэг нь ус дутсаных үүнээс улбаалж бодисын солилцоо муу явагдаж даралт ихсэх зүрх хүчтэй ачаалалд орсоноос болж зүрх мууддаг. Тиймээс эрүүл байхын үндэс ус юм. Зүрх болон эрүүл мэндээ хамгаалья гэвэл ус уух л хэрэгтэй.