m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.25 02:16
103
Улаан Загалмайн Нийгэмлэг Донбаст тусламж үзүүлэхийг уриаллаа

Олон улсын Улаан Загалмайн Нийгэмлэгийн  Ерөнхийлөгч Петер Маурер мягмар гаригт болсон хэвлэлийн бага хурал дээр хүмүүнлэгийн тусламж нь улс төрөөс ангид юм хэмээгээд Донбасын оршин суугчдад хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийг уриалжээ.

Олон улсын УЗН-ийн  Ерөнхийлөгч Петер Маурер хүмүүнлэгийн тусламж нь улс төрөөс ангид юм хэмээгээд Украинд тусламж үзүүлэхийг уриаллаа.

Оросууд Украины Донецк, Луганскт олон удаа хүмүүнлэгийн тусламж хүргүүж байгаа явдалд Киев болон барууны орнууд таагүй ханддаг билээ. Өнгөрсөн оны наймдугаар сараас хойш эдгээр дүүргүүд ОХУ-аас 20000 тонн хүмүүнлэгийн тусламжийг хүлээж аваад байгаа юм.  Оросын тал хямрал, мөргөлдөөнтэй байгаа нутгийн мянга мянган оршин суугчдад туслах нь тэднийг амьд үлдэх, саад бэрхшээлийг даван туулахад нь туслаж байгаа хэрэг хэмээн үздэг ажээ.