m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.25 02:31
42
Котоошюү дэвжээ өвлөн авчээ

Сүмогийн дээрээсээ хоёр дахь цолонд хүрсэн анхны европ хүн болох Котоошюү (жинхэнэ нэр нь Калоян Махлянов) дэвжээ өвлөн авах эрхийг авчээ. Өдгөө 31 настай, Болгараас мэндэлсэн озэки 2011 онд өөд болсон 59 дэх ёкозүна Таканосатогийн дэвжээг өвлөн авч, Нарүто ояката хэмээх дуудуулах ажээ. Дэвжээ өвлөн авахын тулд Японы иргэн болсон байх шаардлагыг тавьдаг юм. Котоошюүгийн хувьд эхний ээлжинд Сүмогийн холбоонд гурван жилээс ихгүй хугацаагаар ажиллах гэрээ байгуулжээ. Тэрбээр Хавайн арлын Такамияма, Конишики, Мүсашимарү нарын дараагаар иргэншлээ сольж, дасгалжуулагчийн лиценз авсан дөрөв дэх гадаад бөх болж байна.