m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.25 02:55
56
"ITB Берлин-2015" үзэсгэлэнд Монгол Улс оролцоно

Монгол Улс энэ жил ITB Берлин-2015 олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцохоор болжээ.


Дэлхийн томоохон улс орныг хамардаг энэ арга хэмжээнд оролцох болсон тухай өнөөдөр Төрийн ордны “Г танхим”-д 11.00 цагт мэдээлэл хийнэ. Энэхүү хуралд БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол,  Монгол Улсын Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцааны бодлогын зөвлөх А.Ганбаатар, БОНХАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга Б.Маргад, ГХЯ-ны Гадаад сурталчилгаа, мэдээллийн газрын захирал Х.Мандахцэцэг, ГХЯ-ны Гадаад сурталчилгаа, мэдээллийн газрын захирал Д.Гантөмөр нар оролцоно.