m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.25 03:22
55
Дорнод аймгийн сар шинийн барилдаан болжээ

XII жарны Хөхөгчин модон Хонь жилийн Монгол түмний үндэсний сар шинийн баярын өдрийг тохиолдуулан сумын Цагаан сарын үндэсний бөхийн барилдаанд 32 бөх зодоглож уран мэх, хүч бяраа гайхуулан барилдаж, сумын заан Э.Жаргалбат түрүүлж, сумын заан Э.Хосбаяр үзүүрлэж, залуу бөх Б.Төрболд, Д.Мэргэнбаатар нар шөвгөрч үзэгч түмнээ баярлуулав. Түрүүлж, үзүүрлэж, шөвгөрсөн бөхчүүдэд сумын ИТХ-ын дарга З.Зоригтбаатар, Засаг дарга Ж.Ёндонжамц, Засаг даргын Тамгийн газрын дарга Ү.Бөхчулуун нар шагналыг гардуулав.