m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.25 03:46
34
Хүүхдүүдийг эцэг эх, асрамжийн төвүүдэд хүлээлгэн өгчээ

Сар шинийн баярын өдрүүдэд нийслэл хотын гудамж талбай, үзвэр үйлчилгээний газруудаар хараа хяналтгүй тэнэмэл байдлаар амьдарч буй хүүхдийг илрүүлэх чиглэлээр Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн алба хаагчид зохион байгуулжээ.

Уг ажлын хүрээнд 12-16 насны долоон хүүхдийг илрүүлэн тус хэлтсийн түр хамгаалах байранд төвлөрүүлэн бүртгэлд хамруулж эцэг эх, асран хамгаалагч, асрамжийн төвүүдэд хүлээлгэн өглөө. Дээрх хүүхдүүд өмнө нь нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд тус хэлтсийн Түр хамгаалах байранд дунджаар 45-80 удаа ирж үйлчилгээ авч байжээ.