m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.25 05:06
54
Nike Роналдуг өөрийн брэндийн гутал худалдаалахыг хориглолоо

Спортын хувцас хэрэглэл, тоног төхөөрөмж үйлдвэрлэгч Nike фирм Криштиану Роналдуг CR7 Footwear хэмээх нэрийн гутлыг худалдаалахыг нь хориглолоо хэмээн Sport.es мэдээлэв. Хэрвээ Португалийн шигшээ болон “Реал”-ын лидер энэ сануулгыг нь хэрэгсэхгүй аваас түүнтэй байгуулсан гэрээгээ цуцлахад бэлэн ажээ. Португал эрийг гурав дахь “Алтан бөмбөг”-өө хүртэхэд нь алмаазан шигтгээтэй, өөрийн лого бүхий алтан шаргал өнгийн пүүз бэлэглэж байсан NIKE юуны учир ийн хатуурхах болов? Хэргийн гол нь дэлхий даяар асар их нэр хүндтэй Роналдугийн нэрээр нэрлэгдсэн уг бүтээгдэхүүн тус фирмийн пүүзний боруулалтад сөргөөр нөлөөлж байгаа аж.     

Сонирхуулахад Роналду CR7 хэмээх эрэгтэйчүүдийн дотуур хувцасны бизнес эрхэлдэг бөгөөд түүний сурталчилдаг дотоож нь 10-30 еврогоор зарагддаг байна.