m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.25 05:11
52
Ерөнхийлөгчийн хүндэт зочноор Н.Түвшинбаяр тодорчээ

Ирэх гуравдугаар сарын 2-11-нд ХБНГУ-ын Берлин хотод олон улсын аялал, жуулчлалын “ITB Berlin 2015” үзэсгэлэн гарах гэж байна. Жил бүрийн гуравдугаар сард болдог “ITB Berlin” үзэсгэлэнд Монгол Улс энэ жил анх удаа түнш орноор оролцох болсон нь онцлог юм.

“ITB Berlin” үзэсгэлэнд Монгол Улс энэ жил анх удаа түнш орноор оролцох болсон нь онцлог юм

Монгол Улсын Ерөнхийлөгч  Ц.Элбэгдорж  “ITB Berlin 2015” үзэсгэлэнгийн нээлт дээр үг хэлж, Монголын урлагийн гала тоглолт болох юм. Олимпийн наадмын алтан медальт тамирчин Н.Түвшинбаяр Монгол Улсын Ерөнхийлөгчийн хүндэт зочноор оролцохоор болжээ.

Хэвлэл мэдээллийн 8000 гаруй байгууллагын төлөөлөл оролцох юм.

Уг үзэсгэлэнд 190 улс орон, дэлхийн өнцөг булан бүрээс аялал жуулчлалын 10 мянга гаруй байгууллага, 170 гаруй мянган хүн, хэвлэл мэдээллийн 8000 гаруй байгууллагын төлөөлөл оролцох юм.