m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.25 05:47
42
Булган аймаг: Улсын сайн малчин дөрөв төрлөө

Бэлчээрийн мал аж ахуйн уламжлалт арга ажиллагааг боловсронгуй болгох, малын ашиг шимийн гарц, чанарыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг өсгөх болон нийгэмд оруулж байгаа малчдын хувь нэмрийг үнэлж урамшуулах зорилгоор жил бүрийн хаврын тэргүүн сарын сар шинийн босгон дээр улс, аймаг, сумын сайн малчдыг тодруулдаг уламжлалтай.

Морин жилийн улсын сайн малчнаар Булган аймгаас дөрвөн хүн төрөн гарлаа. Баян-Агт сумын Б.Бат-Эрдэнэ, Гурванбулаг сумын Н.Жамц, Орхон сумын Н.Баттулга, Сайхан сумын Ж.Дамдинсүрэн нар буянт малынхаа ашиг шимийг хүртэж, нийгэмдээ оруулсан хувь нэмрээ үнэлүүлэн Улсын сайн малчин гэх эрхэм алдрын эзэд болсон юм.