m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.25 05:48
45
Д.Дрогба Монголын уншигчидтай мэндчилж байна

Манай хөлбөмбөг сонирхогчдын сайн танил, Зааны ясан эргийн шигшээ болон Лондоны “Челси” багийн довтлогч Дидье Дрогбагийн “Миний намтар” хэмээх ном монгол хэлээр хэвлэгдэн гарчээ. 19 бүлэг, 229 хуудас бүхий эл номыг спортын сэтгүүлч Н.Энхбаяр орчуулан гаргажээ. Тэрбээр 1998-2006 оны хооронд “Таван цагариг” сонинд ажиллаж байсан бөгөөд өмнө нь Аллен Айверсон, Майкл Жордан, Леброн Жеймс, Мессигийн номнуудыг спорт сонирхогчдод толилуулсан юм. Мөн Дэвид Бекхэм, Шакил О’ Нил нарын номыг “Таван цагариг” сонин дээр цувралаар гаргасан билээ. Н.Энхбаяр дараагийн ээлжинд Криштиану Роналду, Фил Жексон нарын номыг орчуулахаар төлөвлөж байгаа аж.