m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.25 05:49
68
Турк Монголын аяллын шинэ гарц нээгдэх нь

БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Мурат Карагөз Монголын аялал жуулчлалын байгууллагуудын төлөөлөгчдийг  яамны өргөөндөө хүлээн авч уулзжээ. 

Уулзалтад Туркийн хамтын ажиллагаахөтөлбөр зохицуулах (TIKA) агентлагийн Улаанбаатар дахь Хөтөлбөр зохицуулагчдэд профЭкрэм Калан болон Туркийн иргэний агаарын тээврийн “Туркиш Эйрлайнс” авиа компанийн захирал ноён Эрдинч Чакир нар байлцаж, хоёр орны хооронд хэрхэн аялал жуучлалыг хөгжүүлэх боломжтой талаар санал солилцсон байна. 

Туркууд Монгол Улсад аялах сонирхол байдаг боловч жуучлалын талаар мэдээлэл бага байдаг

Монгол орны хувьд түүхийн соёлын хувьд Турк улстай адил төстэй зүйлс ижил байдаг тул туркийн жуулчдыг татах боломжтой хэмээн хүрэлцэн ирсэн хүмүүс хэлж байв. Туркууд Монгол Улсад аялах сонирхол байдаг боловч жуучлалын талаар мэдээлэл бага байдаг гэнэ. Иймд ирэх зургадугаар сард  Туркийн аялал жуулчлалын агентлагуудын холбоо (TÜRSAB)-ны төлөөлөгчдийг Монгол Улсад авчран, танилцуулж, хамтран ажиллахаар болжээ. 

Өнгөрсөн жил Турк улсад 38 сая жуулчин хүлээн авч 32 тэрбум ам.долларын ашиг олсон байна.