m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.25 05:51
38
Булган аймаг: Бүрэгхангайчууд сумын шилдгүүддээ хүндэтгэл үзүүллээ

Модон морин жилд Булган аймгийн Бүрэгхангай сум ололт амжилтаар дүүрэн байлаа. Энэ онд тус сум аймгийн Тэргүүний сум болсон төдийгүй аймгийн сайн малчин хоёр, аймгийн Тэргүүний тариаланч хамт олон, аймгийн тэргүүний тариаланч нэг төрсөн төдийгүй гурван сая дахь иргэний үе чацуутан мэндэлж тэдэнд хүндэтгэл үзүүллээ.

Бүрэгхангай сумын аймгийн сайн малчин З.Майнбаяр эцэг эхээс өвлөсөн малаа өсгөж 2011 онд мянгат малчин, 2012 онд сумын сайн малчин болж байжээ. Тэрбээр нийгмийн хариуцлагын хүрээнд 11 сая төгрөгний хөрөнгө оруулалтыг сум орон нутагтаа хийж гүйцэтгэсэн байна. 
1998 онд байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байгаа "Төлүүжин" ХХК Модон морин жилийн аймгийн тэргүүний тариаланч хамт олноор шалгарсан байна. Тус хамт олон га-гаас 15,5 центр ургац, нийт 700 тонн улаанбуудай хураан авсны 622 тонныг улсын гурилын үйлдвэрүүдэд тушаажээ.