m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.25 06:00
65
Хурд хамтлаг эмэгтэйчүүдээ инээмсэглүүлнэ

"Хурд" хамтлаг олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрөөр Монголын бүх сайхан бүсгүйчүүддээ хүндэтгэл үзүүлэн жил бүр өөрсдийн тоглолтоороо бэлэг барьдаг билээ. Тэдний энэ жилийн тоглолт "Инээмсэглэ бүсгүйчүүд" нэртэйгээр UB паласын концертын их танхимд ирэх сарын 8-ны өдөр болох юм байна. Тус тоглолтонд "Хурд" хамтлагийнхан үе үеийн хит болсон шилдэг уран бүтээлүүдээсээ толилуулахаас гадна нийт бүсгүйчүүддээ зориулсан олон гайхалтай бэлгээ бэлдсэн гэнэ.

Эрхэм залуу та энэ гайхалтай өдрөөр хайртай эхнэр, хайрт ижийгээ баярлуулахыг хүсвэл "Хурд" хамтлагтай нэгэн үдшийг дурсамж дүүрэн өнгөрүүлээрэй. Тоглолтын тасалбарыг 1900-1950 утсаар үнэгүй хүргэх юм байна.