m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.25 06:05
66
Хууль зүйн үндэсний хүрээлэнг Э.Батбаяр удирдана

Хууль зүйн сайд Д.Дорлигжавын тушаалаар Хууль зүйн үндэсний хүрээлэнг хууль зүйн ухааны доктор, дэд профессор Энхээгийн Батбаяр удирдахаар болжээ.

Тэрбээр 1990-1992 онд ЗХУ-ын Курган хотын Металлургийн сургууль, 1995-1999 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч бакалаврын зэрэг, 1999-2000 онд МУИС-ийн хууль зүйн ухааны магистрын зэрэг тус тус хамгаалжээ. Мөн 2002-2005 онд ОХУ-ын Краснодар хотын Кубаний Улсын их сургуульд хууль зүйн ухааны докторын  зэрэг хамгаалсан байна.