m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.25 06:08
74
Хятад улс өнгөрсөн оны 10 шилдэг шинийг санаачлагчаа нэрлэлээ

Хятад улс өнгөрсөн оны 10 шилдэг шинийг санаачлагчаа нэрлэжээ.  Хятадын шинийг санаачлагч, шинэ бүтээл зохион бүтээгчид өнгөрсөн онд цахим ертөнц, ухаалаг технологи дээр суурилсан үйлдвэрлэл, эрчим хүчний шинэ үүсгэвэр уруу хандсан хандлагатай байв. Энэ нь ч үр дүнгээ өгч олон талаараа АНУ-ыг гүйцэж түрүүлээд байгаа юм.

1. “Le” телевизийн дарга Жиа Ютинг

Тус телевиз нь цахим ертөнцөд бичлэг түгээлтээрээ дөрөвдүгээрт ордог том компани бөгөөд бичлэгийн агуулга, түгээлт, хэрэглэгчдэд хүрэх хэрэглээг багтаасан өвөрмөц эко тогтолцоог  бүтээхийг зорьдог байна.

2. “Hanergy” Холдинг  группийг үндэслэгч Ли Хөжюн

Усан цахилгаан эрчим хүчний “Hanergy” Холдинг  групп нь 6 гегаваттаас их усан цахилгаан эрчим хүчний үүсгэвэр, 131 мегаваттын салхины эрчим хүчний үүсгэвэр болон 2 гегаваттын нарны эрчим хүчний үүсгэвэрүүдийг суурилуулжээ.

3. “Xiaomi” корпорацийг үндэслэгч Лей Жюн

Дөрвөн жилийн өмнөөс үйл ажиллагаагаа эхэлж байсан “Xiaomi” корпораци нь ухаалаг утас үйлдвэрлэлээ “Apple” болон “Samsung Electronics”-той өрсөлдөхүйц дэлхийд гуравт бичигдэх том үйлдвэрлэгч болж чаджээ.

4. "Алибаба" группийн  охин компани “AliPay” –ын Захирал  Пинг Лей

Хадагтай Пинг Лей нь 1999 онд “Алибаба” группийг үүсгэн байгуулалцсан 18 үндэслэгчийн нэг бөгөөд  дотоодын цахим зах зээл дээр “Алибаба” группийн байр суурийг тэлэх бодлогын үүднээс цахим төлбөр тооцооны “AliPay” охин компанийг байгуулж удирдаж яваа юм. Тус компаниар дамжуулж өдөрт 80 сая гүйлгээ хийгддэг ба зөвхөн гар утасны “AliPay” аппликейшн  ашиглан 45 сая гүйлгээ хийгддэг байна.

5. “ DJI” компанийг үндэслэгч Ванг Тао

“ DJI” нь Хятадын томоохон технологийн компани бөгөөд 2006 онд ганц оффистойгоор үйл ажиллагаагаа эхэлж байсан бол өнөөдөр дэлхий даяар 2500 ажилтантай болж худалдаанаас олох жилийн орлого нь 800 сая юань гарчээ.

6. “BGI” –ын Ерөнхийлөгч Ванг Жиан

Бээжингийн Удамшил Судлалын Институт нь 1999 онд байгуулагдсан бөгөөд дэлхийн хамгийн том удамшил судлалын институт ажээ.  2007 оноос төв оффисоо  Шенжинд шилжүүлсэн тус инститиут нь ашгийн бус удамшлын судалгааг хийдэг байна.

7. Автомашин үйлдвэрлэлийн “ BYD” компанийн Ерөнхийлөгч Ванг Чуанфу

Хятадын автомашин үйлдвэрлэлийн “ BYD” компани нь өнгөрсөн оны эхний хагаст  электрон машин үйлдвэрлэл, борлуулалтаараа өндөр амжилтанд хүрчээ.  Өнөөгийн байдлаар  Хятадын шинэ эрчим хүчний үүсгэвэр бүхий автомашины зах зээлийн 37 хувийг тус компани эзлэж байна.

8. “SF Express” –ийн Ерөнхийлөгч Ванг Вей

Хятадын буухан шуудангийн хамгийн том компани  “SF Express” нь өнгөрсөн оны долдугаар сарын байдлаар 290 000 ажилтантай  12 000 автомашин, 15 жижиг оврын онгоц,  9100 салбартайгаар Хятад болон хилийн чанадад шуурхай, өндөр түвшний шуудан хүргэлтийн үйл ажиллагаагаа явуулж байна.

9. “Envision Energy” –ийн захирал  Жанг Лей

Ухаалаг эрчим хүчний технологи хангамж, үйлчилгээний “Envision Energy” компани нь салхин фермид зориулсан технологийн программ хангамж, ухаалаг хөдөлгүүрийн зах зээл дээрх хамгийн том нийлүүлэгч юм.

10.“Tencent” Холдингийн дэд Ерөнхийлөгч  Жанг Шиаолунг

Түүний санаачилсан “WeChat” аппликейшн нь Хятадад үзүүлэлтээрээ нэгдүгээрт ордог бөгөөд энэ аппликейшнийг  сард 383 сая хэрэглэгчид хэрэглэдэг ажээ.