m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.25 06:20
64
Сүхбаатар аймаг: Өргөмжлөл мөнгөн шагналаар шагнууллаа

Сүхбаатар аймгийн ИТХ-ын тогтоолоор 2014 оныг "Эх хүүхдийн эрүүл мэнд-Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил" болгон зарласан билээ. Энэ хүрээнд аж ахуй нэгж, албан байгууллагуудын дунд 1.2 сая төгрөгийн шагналын сантай эх хүүхдийн эрүүл мэнд, гэр бүлийн хөгжлийг дэмжих чиглэлээр ажил зохион байгуулах уралдаан зарлаж өнөөдөр дүгнэлээ. Нийт 40 байгууллага материалаа ирүүлснээс, Халзан сумын Эрүүл мэндийн төв, Мэргэжлийн хяналтын газар, Сүхбаатар сумын Хүүхдийн цэцэрлэг эхний гурван байранд шалгарч, "Эх хүүхдийн эрүүл мэнд-Гэр бүлийн хөгжлийг дэмжигч байгууллага" өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.