m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.25 06:28
86
Ж.Самбуугийн нэрэмжит гэр музейг нээв

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, 1937-1946 онуудад БНМАУ-аас ЗХУ-д Элчин сайдаар ажиллаж байсан Жамсрангийн Самбуугийн гэр музейг ОХУ дахь Монгол Улсын ЭСЯ-ны төв байранд нээв. Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Самбуу нь Халх голын дайн, Эх орны их дайн, 1945 оны Чөлөөлөх дайны үед ЗХУ-д Элчин сайдаар ажиллаж байснаараа онцлог юм. Түүний нэрэмжит гэр музейд ажлын ширээг нь байрлуулж арын ханан дээр нь дээрх гурван дайнтай холбогдолтой фото зургуудыг жаазлан өлгөжээ.

БНМАУ-аас ЗХУ-д Элчин сайдаар ажиллаж байсан Жамсрангийн Самбуугийн гэр музейг ЭСЯ-ны төв байранд нээв

Мөн ЗХУ-ын Дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн дарга М.И.Калининд итгэмжлэх жуух бичгээ барьж байгаа болон эхнэртэйгээ авахуулсан ховорхон зургуудыг байрлуулсан байна. Ж.Самбуугийн бичсэн “Малчидад өгөх зөвөлгөө” нэртэй номыг орос хэл дээр орчуулан 1944 онд хэвлүүлжээ. Энэхүү ховор чухал номыг шилэн хоргонд байрлуулсан байв.

Энэ жил түүний мэндэлсний нь 120 жилийн ой нь тохиож буй юм.