m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.25 06:34
80
Хоёр үнэмлэхтэй замын хөдөлгөөнд оролцож байжээ

Энэ сарын 8-ны өдөр замын цагдаагийн алба хаагч тус автомашины тусгай дуут дохио ашиглах зөвшөөрөлтөй эсэхийг шалгахаар зогсоосон боловч тус автомашины жолооч нь хүчингүй үнэмлэхтэй явж байсан аж. Тэр үед хүчинтэй үнэмлэхээ үзүүлэхийг шаардахад хоёр дахь үнэмлэхийг гаргаж иржээ.

Хүчингүй үнэмлэхийг хурааж авах гэтэл жолооч нь өгөхгүй хэмээн маргалдаж хэл амаар доромжилж, тээврийн хэрэгслээрээ түрж, улмаар хажууд нь сууж явсан зорчигч бууж ирээд  "Надад ч гэсэн хоёр үнэмлэх байгаа, та нар яадаг юм бэ" хэмээн маргаан үүсгэжээ. Уг эрхмийг МАХН-ын хэвлэл мэдээлэл хариуцсан даргаар ажиллаж байгаад Алтанбулаг чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны захирагчаар очсон Ч.Чимэдсүрэн гэгч байсан гэнэ.  Одоогоор замын цагдаагийн газар уг хэргийг шалгаж буй аж.