m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.25 06:43
44
Тусгай нөөц ашигласны төлбөр авна

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг энэ сарын 18-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар батлуулсан байна.

Тодруулбал, тус хуулийн тавдугаар зүйлд Стратегийн ач холбогдол бүхий ордуудын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох асуудлыг хуульчилсан байдаг аж.

Энэхүү хуулийн агуулга нь тухайн стратегийн ордод төр эзэмшсэн хэмжээндээ хүртэх ногдол ашигт дүйцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг тусгай нөөц ашигласны төлбөрөөр авах сонголтыг нэмж байгаагаараа онцлог юм. Өөрөөр хэлбэл, борлуулалтын орлогоос авч байгаа ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /АМНАТ/ дээр нэмж тусгай төлбөр авах тухай асуудал юм байна.

Тусгай нөөц ашигласны төлбөр авна

Тухайн төслийн хөрөнгө оруулалт, зардал өсөх болон төслийн үйл ажиллагаа сунжрах, ашигт малтмалын үнэ унаснаас болж хамтарсан компани алдагдал хүлээх зэрэг эрсдэлд төр өртөхгүй ногдол ашгаа урьдчилж авах боломжтой болох юм.Төр аж ахуйн үйл ажиллагаанд оролцохгүй зөвхөн хяналтаа тавьж ашгаа хүртэх сонголтыг хуульчилж өгч байгаа юм. Энэ хууль нь эргэж үйлчлэхгүй бөгөөд цаашид стратегийн ордуудад төр хувь эзэмших тохиолдолд  дүйцүүлэн ашиглах юм.